“Арвайн Үндэс” компаний ивээн тэтгэсэн, 100 сая төгрөгийн шагналын сантай Хүрхрээ үндэсний дээд лиг өндөрлөлөө.
Лигийн аваргын төлөө хүчтэй өрсөлдөж байсан Сэлэнгэпресс сүүлийн тойрогт Хангарьдад 2-1 харьцаатай хожигдсоноор Эрчим клуб лигийн аварга болох нь тодорхой болсон юм.
2015 оны Хүрхрээ үндэсний лигийн аваргаар хэдийнээ тодорсон Эрчим клуб улирлын сүүлийн тоглолтоо Дэрэн клубтэй хийн 7-1 харьцаатай төвөггүйхэн буулган авч аваргын баяраа хожлоор тэмдэглэсэн.
Ийнхүү бүтэн таван сарын турш үргэлжилсэн Хүрхрээ лигт Эрчим клуб тэргүүлж, ес дэх удаагаа аваргын цом өргөлөө. Харин “ФС Улаанбаатар” баг мөнгөн медаль хүртэж, 30 сая төгрөгийн, “Сэлэнгэпресс” баг хүрэл медаль, 20 сая төгрөгийн шагнал тус тус хүртсэн.
Энэ улирлын шилдэг тамирчид “Арвайн Үндэс” компанийн нэрэмжит 2 сая төгрөгөөр шагнуулсан.
Эх сурвалж: Монголын Хөлбөмбөгийн Холбоо
Гэрэл зургийг: Монголын Хөлбөмбөгийн Холбоо