Белги улсын гэрэл зурагчин Паскал Маннартс цаатангуудын гэрэл зургуудыг авчээ.
Тэрээр гэрэл зургийн тэмдэглэлдээ “Хөвсгөл аймгийн хөвч ойн оройгоор цаа бугаа хариулан нүүдэллэн амьдардаг нэг хэсэг хүмүүсийг Цаатангууд гэдэг. Зарим хэсэг нь Тува нутгийн Тожийн хошуугаар аж төрнө.
Цаатан гэж нэрийдсэний учир нь тэд цаа бугатай амьдралаа холбосон тэднийг ийн нэрийдэх болсон. Тэд жилд дунджаар 5-10 удаа нүүдэллэдэг бөгөөд цааг хүнсэндээ буюу сүү, бяслаг, махыг нь хэрэглэж, уналганд ашигладаг. Мөн цааны арьсан гутал, хүрэм хувцас зэргийг өргөн хэрэглэдэг аж.
Одоогийн байдлаар цаатан 40 гаруй өрх байгаа нь дэлхийд ховор үнэхээр гайхалтай амьдралын хэв маяг устаж үгүй болох вий гэсэн айдсыг дагуулж байна. 2014 оны зургадугаар сард Улаан Тайга орчмоор морин аялал хийхдээ би тэдэнтэй уулзаж зураг авах боломж олдсон нь энэ юм” хэмээн бичжээ.
Түүний гэрэл зурагт буусан, цаатангуудыг амьдралын хэв маягийг харуулсан бүтээлийг өөрийнх нь бичсэн тайлбарын хамт нэмэлт хачиргүйгээр хүргэе.