Элэгний В вирүсийн эсрэг “Тенофовир” эмийг нийт 5000 хүнд хөнгөлөлттэй үнээр олгохоор болжээ. Өөрөөр хэлбэл, элэгний В вирүстэй иргэд сарын эмэн эмчилгээг 30 мянган төгрөгөөр худалдан авах юм байна.
АНУ-ын эм үйлдвэрлэгч MYLAN компани, Монголын элэгний эмгэг судлалын холбоо, Хаппи веритас оношилгооны төв хамтран элэгний В вирүсийн эсрэг “Амьжиргааны төсөл”-ийг эхлүүлснээ өнөөдөр зарлалаа.
Ингэхдээ өрхийн амжиргааны түвшний 1-6 дугаар түвшний өрхөд амьдарч буй, В вирүстэй иргэдийг хамруулах аж. Нийгмийн халамж үйлчилгээний газар энэ тал дээр хамтран ажиллах бөгөөд иргэд эмчилгээнд хамрагдахаас өмнө 11 төрлийн шинжилгээг өгсөн байх ёстой аж.
11 төрлийн шинжилгээнээс дүүргийн эмнэлэгт даатгалаар өгч болохыг нь хасаад үлдсэн шинжилгээг хувийн лабораторид хамгийн хямд зардлаар өгнө гэж тооцоход 300 орчим мянган төгрөг болох юм байна.
Эмэн эмчилгээг хийлгэхээс өмнө заавал дээрх шинжилгээг өгсөн байх шаардлагатай байдаг талаар Хаппи веритас төвийн менежер Н.Ганбат хэллээ.
Тенофовир эмийг манай улсад албан ёсны эрхтэй зарж буй “Омбол” эм ханган нийлүүлэх төвд нэг сарын хэрэглээ нь 58 төгрөгөөр зарж буй бөгөөд төслийн хүрээнд 30 мянган төгрөгөөр худалдаалах юм байна.
Манай улсын хүн амын 10 хувь нь элэгний В вирүсийн халдвар тээдэг бөгөөд элэгний хатуурлын 39 хувь нь үүнээс гаралтай гэдгийг дээрх байгууллагын мэргэжилтнүүд хэлсэн юм.
Тиймээс дэлхий нийтэд элэгний В вирүсийн эсрэг хэрэглэж буй хамгийн үр дүнтэй дээрх эмийг хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар болсон аж.
Энэ эм нь
- вирүсийг устгах чадвар 93 хувь,
- үрэвслийн эсрэг чанар 77 хувь,
- хатуурлын эсрэг чанар 74 хувь,
- вирүсийг бүрэн устгах чанар 3 хувь бөгөөд эмэнд дасал үүсгэхгүй байдлаараа дэлхийн анагаах ухаанд хэрэглэж байгаа В вирүсийн эсрэг эмүүдээс хамгийн өндөр үр дүнтэй нь гэдгийг тэд онцоллоо.