ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрээр УИХ-ын гишүүн О.Баасанхүү хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд санаатайгаар ташаа мэдээлэл тарааж байгаа тул сэтгүүлчдэд хандахад хүрсэн аж.
О.Баасанхүү гишүүн сайд болох хүсэлтэй байсан ч энэ хүсэл нь биелээгүй тул ингэж ташаа мэдээлэл өгөн, “Шударга ёс” эвслийг тараана гэх мэт мэдэгдлийг хийж байна.
Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү телевизээр өгсөн ярилцлагадаа “Би есдүгээр сарын 6-нд С.Баярцогт сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан. Маргааш нь Засгийн газар хуралдаад, Цэцийн 25 жилийн ойд зориул гээд Цэцэд 300 сая төгрөг шилжүүлсэн. Үндсэн хуулийн цэцийн 25 жилийн ой болоогүй. 1992 онд байгуулагдсан шүү дээ. Ой нь болохоос 2-3 жилийн өмнө ийм их хэмжээний мөнгө шилжүүлээд С.Баярцогт сайдыг өргөн барьсны дараа ийм шийдвэр гаргаж, бойкотолж байна.
Үүнийг Монгол төрийн барьцалдаан гэж харж байна. Засгийн газар ингэж улайрч байгаагийн цаад санаа нь Оюутолгойн 2.1 тэрбум ам.долларын алдагдлыг хүчингүй болгосон асуудлыг шалгахыг хүчингүй болгуулах, Тавантолгойн 1072 хувьцааг ард түмэнд өгөхгүй байх гэсэн хулгай, луйвар явж байна” гэж ярьжээ. Энэ нь ташаа мэдээлэл гэнэ.
Учир нь есдүгээр сарын 6-ны өдөр нь ням гараг бөгөөд ням гарагт УИХ ажилладаггүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү мягмар гарагт буюу есдүгээр сарын 8-нд УИХ-ын даргад С.Баярцогт сайдыг огцруулах тогтоолын төслөө өргөн барьсан гэж ЗГХЭГ-ын дарга тайлбарлан, дараах баримтуудыг харуулав.
Үндсэн хуулийн цэцэд 300 сая төгрөг шилжүүлэхийн тухайд бол улсын нэгдсэн төсөв хүндрэлтэй байгаатай холбогдуулан зардлыг эрэмбэлэн, шаардлагатай зардлыг л Сангийн сайд баталж байгаа аж. Иймд өнгөрсөн сарын 30-ны өдөр гаргасан “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын тогтоолд тусгасан 300 сая төгрөгийг Үндсэн хуулийн цэцэд шилжүүлээгүй гэв.
Мөн С.Баярцогт сайд Үндсэн хуулийн цэц байгуулагдсанд биш Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг ёслон тэмдэглэх тухай Ерөнхийлөгчийн зарлигт зориулан дээрх мөнгийг төсөвлөснийг учирласан юм.
Сүүлийн үед “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах тухайгаа ч ил тод зарлах болсон О.Баасанхүү гишүүн яагаад хэвлэлээр худал мэдээлэл өгөв гэдэг асуулт үүснэ.
ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт энэ асуултад хариулахдаа “О.Баасанхүү гишүүн сайд болох хүсэлтэй байсан ч энэ хүсэл нь биелээгүй тул ингэж ташаа мэдээлэл өгөн, “Шударга ёс” эвслийг тараана гэх мэт мэдэгдлийг хийж байна” гэсэн юм.
Дашрамд хэлэхэд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан гэж үзсэн.
Эдгээр үндэслэлийн талаар лавлахад С.Баярцогт дарга "ХОМ-ээ дутуу бөглөсөн тухайд би олон нийтээс телевизээр дамжуулан уучлал гуйсан. Тойргийн бүх гишүүнтэйгээ нэгбүрчлэн уулзсан.
УИХ-ын дэд даргын албан тушаалаа ч хүлээлгэн өгсөн.
Хуульд бол ХОМ-ээ дутуу бөглөсөн төрийн албан хаагч гурван сарын турш цалингийнхаа 20 хувийг хасуулах заалттай. Би хуулиас давуулж, хариуцлага бүрэн хүлээсэн" гэв.
Хууль тогтоомж зөрчсөн гэдэг үндэслэлээ УИХ-ын гишүүн О.Баасанхүү олон тооны төрийн албан хаагч ажлаасаа халагдсантай холбон тайлбарласан. Харин С.Баярцогт гишүүн "Ажлаас үндэслэлгүй халлаа гэх өргөдөл, гомдлын хариуд Өргөдлийн байнгын хороо нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэдгээр гомдолтой хамаатай сайд болон төрийн нарийн бичгийн дарга нарын олонх нь ажлаа өгчихсөн. Энэ бүхэн ЗГХЭГ-тай ямар ч хамаагүй" гэсэн юм.