Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгийг хөдөө орон нутагт жигд хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд Монгол Улсын 21 аймгийн болон Эрдэнэт, Дархан, Багануур хотуудын оролцсон “Үндэсний цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг санаачлан зохион явуулж байна.
Өнгөрсөн сард уг тэмцээний “Б” зэрэглэлийн УАШТ болж Хэнтий аймгийн баг тамирчид аваргаар тодорсон бол Сүхбаатар, Өмнөговь аймгийн шигшээ баг тамирчид мөнгө хүрэл медалийн эзэд болсон юм.
Харин уг тэмцээн хүрээний “А” зэрэглэлийн буюу Монгол Улсын үндэсний болон Супер лигийн тамирчдын оролцсон УАШТ энэ сарын 19-нд спортын төв ордонд эхлэх гэж байна.
Тэмцээнд аймгийн шигшээ баг болгон зөвхөн өөрийн аймгийн харьяа Үндэсний Супер лигийн 4 хүртэлх тамирчдыг эгнээндээ нэгтгэн тоглох боломжтой юм.
Улмаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо уг тэмцээний дараа аймаг болгонд “Үндэсний цом”-ын лигийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион явуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Монголын Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо