“Ерөнхийлөгчийн хоригийг УИХ бүрэн хүлээж авсангүй. Албан тушаалаа урвуулан ашигласан, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, хууль бусаар хөрөнгөжсөн, бусдад их хэмжээний хохирол учруулж залилан мэхэлсэн хэргүүдийг өршөөхөөр болчихлоо” хэмээн Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр баасан гарагт мэдэгдэв.
Ерөнхийлөгч дахин хориг тавих боломжтой
Хавраас намар хүртэл хэлэлцэн, гурван ч чуулган дамнасан Өршөөлийн тухай хууль өнөөдөр ч улс төрийн гол маргаан болсоор байна.
Намрын чуулганы хэлэлцэх асуудлын эхэнд жагсаасан уг хуулийн төслийг баасан гарагт УИХ хэлэлцсэн бөгөөд, УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Шалтгаан нь Ц.Оюунбаатар гишүүнээр ахлуулсан Ажлын хэсэг уг төсөлд албан тушаалын хэргийг өршөөлд хамруулж, авлигын хэрэг нь хамрагдахгүй байхаар боловсруулжээ. Тодруулбал авлига өгсөн хүнийг шийтгэж, авсныг нь хэлтрүүлнэ гэсэн үг.
Ажлын хэсгийн боловсруулсан төслөөр нэмэлт, өөрчлөлтийг Өршөөлийн хуульд хийвэл 5000 гаруй хохирогчтой 110 хүнд холбогдох залилангийн хэрэг замхрах аж. Энэ хэргүүдийн иргэдэд учруулсан мөнгөн хохирол нь 90 гаруй тэрбум төгрөг. Хэрэв эдгээр хэргүүд Өршөөлийн хуульд хамрагдвал дээрх хохирлыг төр барагдуулах шаардлага үүснэ гэдгийг Ч.Өнөрбаяр зөвлөх хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Тиймээс Ерөнхийлөгчийн зүгээс дахин хориг тавих боломж байгааг сануулсан юм. Тухайлбал 1999 онд Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед УИХ-аас баталсан хуульд хоёр удаа хориг тавьж байсан тохиолдол бий аж. Мөн УИХ хоёр дахь удаад нь хоригийг хүлээн авсан байдаг юм.
Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хуулийн дээрх заалттай холбоотой ямар нэгэн тайлбар өгсөнгүй. Харин нэмэлт, өөрчлөлтийг даруй хийж, өршөөлөөр суллагдах хүмүүсийг хүйтэн болохоос өмнө гэрт нь хүргэх саналаа илэрхийлэв. Тэрбээр “Шоронд хоригдож буй хүмүүсээ хурдан гарч ирэхийг хүлээж байгаа олон гэр бүл бий. Тиймээс ямар нэгэн шалтаг битгий гаргаад байгаач. Байнгын хороо шийдвэрээ гаргасан. Кнопоо яаж дарах нь та бүхний эрх. Харин хуулийн төслийг яаралтай ярих хэрэгтэй байна” гэсэн юм.
Гэвч УИХ-ын дарга З.Энхболд МАН-ын бүлэгт завсарлага өгч, ирэх пүрэв гараг хүртэл Өршөөлийн хуулийг УИХ хэлэлцэхээргүй боллоо.
ГУРИЛЫН ХЭРЭГЦЭЭНИЙ 40 ХУВИЙГ ИМПОРТООС ХАНГАНА
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийв. Гүйцэтгэх засаглалын тэргүүний өгсөн мэдээллээс үзвэл эрчим хүчний салбарын үндсэн тоноглолын их засварын ажлын гүйцэтгэл 90 хувьтай байгаа аж. Мөн төвийн бүсийн эрчим хүчний нүүрс олборлогч уурхайнуудын хэмжээгээр өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60 хувьтай байна.
Түүнээс гадна Монгол Улс 128.5 мянган тонн мах экспортлох боломжтой гэсэн тооцоог Засгийн газар гаргажээ. Махны нөөц бүрдүүлэх, үйлдвэрлэлийг нь нэмэхэд нийт 180 тэрбум төгрөгийн зээлийн хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлээд байгаа аж.
Харин улсын хэмжээнд ургац хураалт дундаа ороод байгаа гэв. Сүүлийн өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар мөндөр орж буй нь ургац хураалтад сөргөөр нөлөөлж байгаа аж. Хүнс хөдөө аж ахуйн яамны урьдчилсан тооцоогоор Монгол Улс энэ жил гурилын нийт хэрэгцээнийхээ 58 хувийг дотоодоосоо хангаж чадахаар байгаа юм байна. Харин үлдсэнийг нь импортоор хангана гэдгийг салбарын сайд дуулгалаа.
Монгол Улс энэ жил гурилын нийт хэрэгцээнийхээ 58 хувийг дотоодоосоо хангаж чадахаар байгаа
Б.Энхжаргал