2016 оны долдугаар сард Монголд болох АСЕМ-ийн дээд түвшний уулзалтыг зохион байгуулахад бэлтгэх болон уулзалтын үеэр гарах зайлшгүй зардлыг улсын төсвийн хөрөнгөө гадаадын зарим орны тусламж дэмжлэг, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдэхээр төлөвлөжээ. Тухайлбал автомашин худалдан авах, зам засварын зардлыг улсын төсөвт хүндрэл учруулахгүйгээр шийдвэрлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болгосон аж.
Гадаадын тусламжийн хувьд албан ёсоор таван оронд хандаад байгаа бөгөөд одоогоор нисэх буудал, зочид буудлын тавилга, тоног төхөөрөмж, орчуулгын болон ёслолын үеэр хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэргийг БНХАУ-ын тусламжаар шийдэх юм.
Мөн БНСУ хурлын тоног төхөөрөмж болон зочид буудлын менежментийн сургалтын чиглэлээр тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна. Аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн тоног төхөөрөмж авах зэрэг бусад чиглэлээр тавьсан саналын хариу одоогоор албан ёсоор ирээгүй байгаа аж.
Дээд түвшний уулзалтыг угтан хийж буй бүтээн байгуулалтын ажлын хүрээнд зочид төлөөлөгчид байрлах болон уулзалт зохион байгуулагдах газрын маршрутын дагуу хэд хэдэн замыг засварлах, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам хийх зэргээр нэмж тохижуулахаар болсон байна.
Б.Сэлэнгэ