Анх 1964 оноос зохион байгуулагдах болсон үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 52 дахь удаагийн барилдаан Дорноговь аймгийн төв Сайншанд хотод хоёр өдөр үргэлжиллээ.
Ирээдүйн аварга, арслан, гарьд, заануудын залгамж халаа болсон өсвөрийн хүчтэнүүд гурван насны ангилалд уран мэхийг уралдуулсан.
Догшин хутагт Данзанравжаагийн өлгий нутагт анх удаа болж байгаа өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах барилдаанд Орхон, Баян-Өлгийгөөс бусад 19 аймаг, 9 дүүргээс шалгарсан 16, 17, 18 насны 80 гаруй бөх барилдсан.
16 насанд Сүхбаатар аймгийн бөх сумын заан Н.Өсөхбаяр тэргүүн байрт шалгарсан бол удаах байруудад Өмнөговь аймгийн Т.Дашжамц, Хан-Уул дүүргийн Ж.Жавхлан нар тодорлоо.
17 насны ангилалд өсвөрийн улсын шонхор, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат Чингэлтэй дүүргийн бөх аймгийн арслан Б.Лхагвадорж түрүүлж өсвөрийн улсын хошой аварга боллоо. Тус насанд дараагийн байруудад Баянхонгор аймгийн бөх Ч.Алтангэрэл, Хан-Уул дүүргийн бөх Л.Лхагвагэрэл нар тус тус шалгарлаа.
Дээд нас болох 18 насанд өнгөрсөн хоёр жил 16,17 насанд түрүүлээд байсан Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харъяат аймгийн начин Б.Бат-Эрдэнэ түрүүлсэн.
Мөнгө, хүрэл медалийг Сэлэнгэ аймгийн бөх Х.Наранбаяр, Чингэлтэй дүүргийн бөх Б.Түвшинтөгс нар хүртлээ. 2015 оны өсвөр үеийн улсын аваргад багийн дүнгээр Ц.Шийрэв дасгалжуулагчтай Чингэлтэй дүүргийн баг шилдгээр шалгарсан.
Харин дэд байрт Монгол Улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн баг Б.Энхтөр дасгалжуулагчтай Өвөрхангай аймгийн багууд энэ жилийн шилдгээр шалгарлаа.