Катарын нийслэл Дохад өнөөдөр эхэлж буй боксын насанд хүрэгчдийн ДАШТ-ий сугалааг та бүхэнд сонирхуулъя.
Энэ удаагийн ДАШТ-д 74 орны тив, тивийн аваргын тэмцээнээс шалгарсан 260 боксчин өрсөлдөнө.
260 ширэн бээлийтэн 2016 оны Риогийн зуны олимпийн 23 эрхийн төлөө хүч чадлаа сорих юм.
49кг-д
ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөжээ. Дараагийн учраа Индонезийн Корнелис Квангу Лангу, Японы Томояа Цүбой нарын аль ялсантай 8-нд тоглоно.
56 кг-д
ОУХМ Э.Идэрхүү эхний даваанд Пан Америкийн наадмын хүрэлтэй Венесуэлийн Диас Азокар Хосетай өнөөдөр тулалдана.
60 кг-д
ОУХМ Д.Отгондалай эхний даваанд гоц мөргөсөн. Дэлхийн аваргын алт, мөнгө, гурван хүрэл медальт Италийн Доменико Валентино, Европын аваргын мөнгө Голландын Лакруз Энрико нарын аль ялсантай нь Д.Отгондалай хоёрын даваанд учраа таарна.
69 кг-д
ОУХМ Б.Түвшинбат эхний даваанд дэлхийн аваргын хүрэл медальт Чехийн Зденек Чладектай маргааш орой эхний тулаанаа хийнэ.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагааны бичлэг