УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр ээлжит хуралдаанаараа зарим байнгын хорооны даргыг томилох, чөлөөлөх тухай хэлэлцжээ. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин томилохоор болж байна.
Тус байнгын хорооны даргаар одоо ажиллаж буй Д.Ганбат болон гишүүн Ж.Батзандан нар өрсөлдсөнөөс Д.Ганбат олонхийн дэмжлэг авчээ. Ингэснээр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар Д.Ганбатыг улираан томилохоор болов. Харин Ж.Батзандан бүлгийн гишүүдийнхээ дэмжлэгийг авч чадаагүй аж.
Мөн Төсвийн байнгын хорооны дарга Б.Болор Сангийн сайд болсон тул даргаас нь чөлөөллөө. Гэхдээ оронд нь нэр дэвшүүлээгүй аж. Тус байнгын хорооны даргад “Шударга ёс” эвслийн бүлгээс нэр дэвшүүлэх мэдээлэл байна.
Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болоод холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн ч материалыг нь дутуу тараасан тул хойшлуулжээ. Эдгээр хуулийн төслийг АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж хэлэлцэх гэнэ.
М.Ган