Жил бүрийн аравдугаар сарын 5-нд 100 гаруй улс оронд “Дэлхийн багш нарын баярын өдөр”-ийг албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс ч бас энэ өдөр Монголын багш нарын баярын өдрийг 49 дэх удаагаа тэмдэглэлээ. Уг ажлын хүрээнд өчигдөр эх орны хөгжил дэвшил болоод боловсролын салбарт түүчээлэн ажиллаж буй хот, хөдөөгийн багш нар, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудыг үнэлэн урамшуулж, салбарын сайд болоод холбогдох албаны хүмүүс тэдэнд хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулсан юм.
БАГШ НАРЫГ ДЭМЖИЖ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХИЙГ УРИАЛАВ
Энэ жил дэлхийн болон Монголын багш нарын өдрийг “Багш нарыг дэмжиж, тогтвортой нийгмийг хөгжүүлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж. Тиймээс БСШУЯ өнгөрсөн хичээлийн жилд хүүхэд бүрийг хөгжүүлэх их үйлсэд бусдыгаа хошуучлан ажилласан шилдгүүдийг тодруулан, тэдний туршлагыг бусдад нь түгээх ажлыг зохион байгуулсан юм. Уг арга хэмжээний үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Энэ жилийн дэлхийн болон Монголын багш нарын өдрийг улс орон, боловсролын хөгжилд багш нарын оруулж буй хувь нэмрийг онцлон 2015 оны тавдугаар сард Инчеон хотноо зохиогдсон Дэлхийн боловсролын форумын үеэр “чадвартай, сайн бэлтгэгдсэн, мэргэжлийн өндөр чадвартай, идэвх санаачлагатай, сайн цалин хангамжтай, сайн засаглалын системд ажилладаг багш нар”-ын чухлыг онцлон тэмдэглэсэн. Монгол Улсын төрийн бодлого, боловсролын салбарын цаашдын зорилт энэ чиг хандлагатай нэгэн зүгт байна” гэв.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 35000 ГАРУЙ БАГШ АЖИЛЛАЖ БАЙНА
Баярын хуралд хот, хөдөөгийн олон багш иржээ. Тэдний олонх нь “2015-2016 оны хичээлийн жил эхлээд удаагүй байгаа энэ үед өнгөрсөн хичээлийн жилийн шилдгүүдээ тодруулж, туршлагыг нь бусад багшид түгээн дэлгэрүүлж, боловсролын чанарын шинэчлэлд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна” гэв. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд нийт 35000 гаруй багш 750 гаруй мянган хүүхдийн ирээдүйн хөгжлийн төлөө эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа аж. Тиймээс баярын энэ өдөр шилдэг багш нар, улсын тэргүүний сургууль, цэцэрлэгийг тодруулсан юм.
Оны тэргүүний багшаар Дорноговь аймгийн Сайншанд сумын II сургуулийн бага ангийн багш Б.Гансайхан, Дорнод аймгийн Хэрлэн сумын XII сургуулийн бага ангийн багш О.Мөнхгэрэл, Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” сургуулийн Химийн багш Ц.Чимэдрэгзэн нар шалгарлаа. Харин улсын тэргүүний сургуулиар СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургууль, Монгол-Оросын хамтарсан сургууль, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын II сургууль шалгарч, салбарынхаа сайдаас шагналаа гардав. Улсын тэргүүний цэцэрлэгээр Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг,Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар цэцэрлэг, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэг, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Нарлаг” цэцэрлэг шалгарчээ.
Оны тэргүүний багш нарыг шалгаруулахдаа хичээл заах арга зүй, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга барил, судалгааны ажил, бүтээлч байдал, хамт олонч байдал зэргийг нь харгалзан үзсэн байна. Тухайлбал, Дорнод аймгийн бага ангийн багш О.Мөнхгэрэл бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, хүүхдэд өөртөө итгэх итгэл, “Би чадаж байна” гэдэг урам хайрлахад онцгойлон анхаарч, сурагч бүр суралцах явцдаа хийсэн зүйлээрээ бүтээлийн сантай болж, эцэг,эхчүүдээс өндөр үнэлгээ авчээ. Дорноговь аймгийн багш Б.Гансайхан сурагчдын авьяас чадварыг нээн хөгжүүлэхэд анхаарсан зэрэг ахиц амжилтаар оны тэргүүний багш болжээ. Шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг сургалтын чанар, эцэг эх, олон нийтийн үнэлгээгээр тодруулсан байна. Энэ үеэр Оны тэргүүний багш Завхан аймгийн “Чандмань-Эрдэнэ” сургуулийн Химийн багш Ц.Чимэдрэгзэнгийн сэтгэгдлийг сонсов.
БАГШ БҮР СУДЛААЧ БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН ЗАРЧИМ БАРИМТЛАН АЖИЛЛАСАН
“Чандмань-Эрдэнэ” сургуулийн химийн багш Ц.Чимэдрэгзэн:
-Юуны өмнө Монголынхоо нийт багш, сурган хүмүүжүүлэгч нартаа баярын мэнд хүргэе. Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн гол үр дүн бол хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх. Тиймээс багш хүн бүр судлаач байх ёстой гэсэн зарчим баримтлан ажиллан хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажилласан. Өөрөөр хэлбэл, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхийн тулд маш нарийн судалгааг гаргаж, ажилласан. Энэ үр дүнгээрээ оны шилдэг багшийн болзлыг хангасандаа баяртай байна. Би боловсролын байгууллагад 16 дахь жилдээ ажиллаж байна. Одоо химийн гүнзгийрүүлсэн сургалттай арваннэгдүгээр ангийг дааж аваад байгаа. Зургаа дахь ангиа төгсгөөд байна. Энэ дашрамд, Завхан аймгийнхаа “Чандмань-Эрдэнэ” сургуулийнхаа хамт олон, үе үеийн багш нартаа баярлаж, талархаж явдгаа илэрхийлье гэв.
Б.Туул