Есдүгээр сарын 10-аас энэ сарын сарын 5-ны өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо Дэлхийн цомын аварга шалгаруулах шатрын тэмцээн явагдаж өндөрлөлөө.
Дэлхийн шилдэг 128 шатарчин хасагдах журмаар тоглосноос Оросын хоёр их мастер С.Каръякин, П.Свидлер нар шигшээд шалгаран үлдэж үндсэн 4 өрөг тэнцээгээр өндөрлөн, улмаар нэмэлт түргэн тоглолт хийсэн боловч мөн тэнцсэн юм.
Ингээд блиц тоглолтод хийх болоход С.Каръякин 2-0 харьцаагаар өрсөлдөгчөө хожин Дэлхийн цомын аварга цол, 120 мянган ам.долларын эзэн боллоо. Тэрээр эхний шатанд Кубын Эрмес Эспиноса Велосийг 2-0 харьцаатай, дараагийн шатанд АНУ-ын Александер Онисчукыг 4-2, 1/16-д Хятадын Юү Янгу, 1/8-д нутаг нэгт Дмитри Андрейкин, 1/4-д Азербайжаны Шахрияр Мамедяров, хагас шигшээд Украины Павель Эльяновыг тус тус хожин аваргын төлөө өрсөлдөх эрхээ авсан байна.
Бэлтгэсэн: Ж.Мөнхбаяр /МССХ/