“Хойтон жил шархаа нөхчихнө” хэмээн зууж байсан тарианы ишээ хаяад Г.Цогтбаатар машин руугаа алхлаа. Түрийг нь эргүүлсэн хром углаж, хоолойтой ноосон цамцаа ханцуйгаар нь бүсэлсэн энэ эрийн эрүү, шанаанд нь тачир сахал ургаж, царай нь борложээ. Тал булгийн толгод дахь хоёр чингэлгийн дэргэд түр амсхийсэн тариачид ажилдаа гарч буй нь энэ.
Энэ жил тариа давжаарч, шингэрсэн. Нэг гагаас дунджаар 20-25 центнер улаан буудай хураадаг байсан тариачид энэ жил 10 центнер ч хүргэж чадахгүй байна. Мөн өнгөрсөн долоо хоногт орсон жаахан “юмнаас” болж, тариа нь налжээ. Гэхдээ тариачдын сэтгэл тэнэгэр.
“Ямар ухаад дуусах уурхай биш. Хойтон жил багсайтал ургачих хойно” хэмээн хээв нэг хэлэлцэж сууна.
Хорогдлыг нь хасаж тооцвол энэ жил хэрэгцээний буудайн 40 хувийг дотоодоос хангах нь
“Засгийн газрын мэдээ” сонины сурвалжлах баг Төв аймгийн Жаргалант сумын “Хөх баян булаг” компанийн талбайг зорьж, ургац хураалтын ажлыг сурвалжиллаа. Машин, комбайны хүнгэнэсэн дууг эс тооцвол талбай эл хуль.
Энд тэнд хэд гурван машин, техник үзэгдэнэ. Ургац хураалтын ажил нь ерөнхийдөө шувтарчээ. “Зургадугаар сарын дундуур талбай маань яг л ногоон дэлхий шиг л байлаа. Гэтэл долдугаар сард бороо ч, тарианы ургалт ч зогссон. Намар орсон, оройтсон борооноос найдлага тасралгүй “юм” хүлээсэн. Гэхдээ л бүтсэнгүй” хэмээн залуу тариаланч Э.Баянмөнх халаглав. Тус компани нийт ургацынхаа 70 хувийг ганд алджээ. Харин үлдсэн 30 хувийн хураалт сайн байна. Ангилан хадагч машин хадсан тариагаа хойш шидлэхэд аварга “Challenger” мөр даран түүнийг хамна. Улмаар цайруулж, иш, хальснаас нь салган автомашины тэвш рүү шилжүүлдэг аж. Энэ завсар газар хагалагч ирэх жилийн уриншийг бэлдэж байна. Ийнхүү араасаа цуварсан гурван техник зэрэг ажиллаж, тариан талбайд ажил ундарч байна.
Жаргалант сум зон олны жаргалын нутаг гэлтэй. Улсын төмсний хэрэгцээний 25 хувийг хангадаг энэ сум үржил шимт хөрсөөрөө алдартай. “Ургац хураах үеэр энд Чингисийн талбай шиг гэрэлтэй болчихдог. Үтрэм дээр автомашины тэвшнээс буудай буухыг харах сайхан” хэмээн Э.Баянмөнх хэлсэн. Тиймээс бид тэр сайхныг үзэхээр үтрэмийг зорьж, “Хөх баян булаг” компанийн захирал Ж.Ариунболдтой уулзав. 20 гаруй жил тариа тарьж буй, гавьяат механикч энэ эрхэм гар утасныхаа цаг агаарын аппликэйшнийг шалган, лхагва гарагт “юм” орох нь байна гэсээр биднийг угтав. Хашир тариаланч мягмар гарагт амжиж ургац хураахаар яарч байна.
Улсын хэмжээнд ургац хураалт ердөө 37.1 хувьтай байна
Үтрэм дээр ногоон болон шаргал өнгийн тариа овоолжээ. Ногоон нь шараасаа том хэмжээтэй. Үүнийг Ж.Ариунболдоос асуухад ногоон тариа нь малын тэжээл, шаргал нь гурил болох гэнэ. “Ургац хураалтын явцад тариа 15 хувиар багасдаг. Үүний найман хувь нь энэхүү ногоон тариа буюу малын тэжээл. Харин үлдсэн нь тариа цайруулахад салхинд хийсдэг. Гэтэл яам, тамгын газрынхан гурилын буудайнд энэ хорогдлыг оруулж тооцоод байдаг юм. Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ онд дотоодын хэрэгцээний буудайн 58 хувийг хангана гэсэн. Хэрэв хорогдлыг нь хасаж тооцвол 40 орчим хувь болно. Ингэхээр бид 100 биш 200 мянган тонн буудай импортолж байж гурилын хэрэгцээгээ хангана” гэв.
Нүсэр техникүүдээр “зэвсэглэсэн” нэг компанийн ургац хураалтын ажил ийнхүү үргэлжилж байна. Харин улсын хэмжээнд ургац хураалт ердөө 37.1 хувьтай байгааг Хүнс, хөдөө аж ахуйн яам мэдээлж байна. Жил жилийн өдийд 70 гаруй хувийг нь хураагаад байдаг ч энэ жил ажил удаашралтай байгааг холбогдох мэргэжилтнүүд учирлаж байна.
ТҮҮХ ДАВТАГДАХ ВИЙ
Бид сурвалжлага бэлтгэх үеэр гурил үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй таарсан. Тэд тариаланчдад олгосон зээлийн төлбөр болох тариагаа авахаар ирээд байлаа. Жаргалантын тариаланчдын мэдээлснээр гурилын үйлдвэрүүд намар буудай авах нөхцөлтэйгөөр өнгөрсөн хавар тариаланчдад 20 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Гэтэл тариаланчид ургацаа алдсан тул дотоодын тариагаар хэрэгцээгээ хангах нь мөрөөдөл болж. Харин тариаланчдаас 40 мянган тонн буудай арайхийн цуглуулахаар ирээд буй. Мөн салбарын яам гурилын үйлдвэрүүдэд хандан дотоодын тарианд дүйцүүлэн импортын квот олгохоо мэдэгдсэн. Тиймээс тэд хүссэн, хүсээгүй эх орны буудайн эрэлд гарчээ. Импортын буудай нь гурил үйлдвэрлэгчдэд сайн мэдээ. Дэлхийн зах зээл дээр буудайн үнэ хямд байгаа. Мөн энэ жил гурилын үйлдвэрүүд буудайн үнэ тогтоох давуу эрхтэй. Хүнс, хөдөө аж ахуйн яам энэ жил улаан буудайн үнэд оролцохгүй гэж амласан юм. Тиймээс ч гурил үйлдвэрлэгч компанийн удирдлагууд дотоодын тонн буудайг 650 мянган төгрөгөөр үнэлэхээр ярилцсан гэх мэдээлэл байна. Энэ бол өнгөрсөн жилийн ханш. Ийм үнээр буудайгаа худалдах сонирхол ч тариаланчдад бий. Гэхдээ эх сурвалжийн мэдээллээр гурилын үйлдвэрүүд худалдан авч эхлээгүй байна.
20-25 центнер улаан буудай хураадаг тариачид энэ жил 10 центнер ч хүргэж чадахгүй байна
Учир нь тэд 2012 оны түүх давтагдаж магадгүй гэж болгоомжилж байгаа бололтой. Та санаж байна уу, 2013 оны агаан сараар манай дотоодын зарим үйлдвэрийн гурил ус даадаггүй гэх шүүмжлэлд өртсөн. Тухайн үед яамны дотоодоос авсан буудайд нь тохируулж импортын чанартай буудай өгнө гэж амлажээ. Гэвч цавуулаг багатай их хэмжээний буудай дотоодоос авсны дараа яам хэлснээсээ буцсан аж. Ингээд Цагаан сарын үеэр иргэдийг бухимдуулжээ. Тиймээс яам хэлснээсээ буцахгүй гэх баталгаа байхгүй тул дотоодын компаниуд өнөөг хүртэл хаширлаж, зарим нь буудайн нөөцгүйд хүрээд байна. Гурилын зарим үйлдвэр зогссон гэх мэдээ хүртэл сонсогдов.
Гэхдээ энэ зогсолт иргэн танд одоо бол нөлөөлөхгүй. Учир нь Хүнс, хөдөө аж ахуйн яам гурилын үнийг 850 төгрөгөөс хэтрүүлэхгүй хэмээн лүндэн буулгасан. Харин Атрын гуравдугаар аяны ачаар урагшилсан газар тариалангийн салбар хойш нэг алхах нь. Банкны зээлтэй тариаланчид ирэх жил тариагаа багасгаж, өндөр үнэтэй рапс, хүнсний ногоо тариална гэдгээ мэдэгдэж байна. Өөрөөр хэлбэл, дотоодын тариалалт хумигдаж, импортын буудай өснө. Гэтэл дэлхийн зах зээл дээрх улаан буудайн үнэ үргэлж өнөөгийнх шиг байх болов уу. Улаан буудайн ханш цаашид өснө гэж шинжээчид таамаглаж байгаа. Ихэнх улс орон нөөцийн буудайгаа шинэчлэхээр агуулах дахь буудайгаа ил гаргасан нь ийнхүү ханшийг бууруулсан. Гэсэн ч ирэх жил энэ таваарын үнэ цойлох төлөв байна. Энэ үед хилийн чанадаас буудай авдаг бид яах бол. Энэ үнээс хэтрүүлэхгүй барина хэмээн дэлхийн зах зээлд арай лүндэн буулгах юм биш биз.
Г.Байгал