Нийт найман найз нь өөрийгөө егүүтгэн амиа алдсаны дараа энэ талаар олон нийтэд дуу хоолой хүргэж, үүнийг эсэргүүцэх арга хэмжээ зохиохыг Литва улсын жүжигчин Арунас Сакалаускас санаачилжээ.
Түүний их сургуулийн нэгэн найз архинд хэт донтож амиа хорлосон бөгөөд жилийн дараа дунд сургуулийн сайн найз нь мөн л түүний алдааг давтжээ. Үүний дараа дахиад хоёр найз нь гэхчлэн тэрээр амьдралынхаа хугацаанд нийт найман найзаа алджээ.
Тэрээр энэ талаар бичихдээ “Европын бусад улсуудаас амиа хорлолтоороо гурав дахин илүү байдаг Литва улсад би амьдардаг. Жилд ойролцоогоор мянга гаруй хүн, өдөрт бараг гурван хүн өөрийн амийг хөнөөдөг. Гэвч эрх баригчид энэ талаар тодорхой арга хэмжээ, шийдвэр ч гаргалгүй өдийг хүрлээ. Зарим хотод сайн дурын холбоо байдаг ч энэ нь тэдэнд хүрэлцээгүй. Бид 2,9 саяулаа. Бид үхлийн хүслийг уриалгахнаар биелүүлээд байх шиг.
Харин би юу хийж чадах вэ. Би жүжигчин, олны танил учир энэ талаа ашиглаж олныг уриалахаар шийдсэн минь энэ. Энэ талаар өөрийн фэйсбүүкт бичихэд Вильнюс хотын сүмийн талбайд 500 гаруй хүн цуглаж гар гараа барин алхаж, чимээ анир гаргалгүй хэвтэцгээн амиа хорлолтыг зогсоохыг уриаллаа” гэжээ.