Сири дэх “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг агаараас цохилт өгч буй ОХУ-ын цэргийн бөмбөгдөгч онгоц өнгөрсөн амралтын өдөр Сирийн хилийн ойролцоох Туркийн агаарын хил руу хууль бусаар нэвтэрсэн. Сүүлийн хэд хоногийн хугацаанд ийм тохиолдол хоёр удаа гарч байна хэмээн Туркийн гадаад хэргийн яамнаас өчигдөр /10.05/ мэдэгдсэн байна.
Тодруулбал Сиритэй хил залгаа байрладаг Туркийн Хатай гэж мужийн агаарын зайд Оросын цэргийн онгоцнууд энэ сарын 3, 4-нд хууль бусаар нэвтэрчээ.
Үүнтэй холбогдуулан Туркийн эрх баригчид Анкара дахь ОХУ-ын Элчин сайдаас тайлбар хийхийг шаардсан юм.
Харин Москвагийн талаас ОХУ-ын цэргийн онгоц Туркийн агаарын хилд санаандгүй нэвтэрсэн бөгөөд ийм хэрэг дахин давтагдахгүй гэсэн хариуг өгчээ.
Эх сурвалж: Reuters