Аравдугаар сарын 3-ны 17 цаг 58 секундэд Баянзүрх дүүргийн Улиастайн хөндийн салбар Шарын аманд магнитуд нь 4,4 хүчтэй газар хөдлөлт болсон.
Энэ үед Бэлх, Шаргаморьт, гачуурт тосгоны оршин суугчдад хүнгэнэсэн дуу чимээ сонстож, хүчтэй чичиргээ мэдрэгдсэн ба хотын бүх дүүргийн оршин суугчдад чичирхийлэл мэдрэгдэж сандрал үүсгэсэн байна.
Онцгой байдлын ерөнхий газраас газар хөдлөлттэй холбоотойгоор Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Хан-Уул дахь хүчтэй газар хөдлөлтөд нурах эрсдэлтэй 25 барилга, байгууламжид энэ сарын 3,4-нд үзлэг шалгалт зохион байгуулжээ.
Шалгалтаар дээрх барилгад ямар нэгэн эвдрэл гэмтэл илрээгүй байна. Энэ талаарх мэдээллийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна.