Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нэг, гурав, тав, зургаадугаар хэсгийн оршин суугчдын төлөөлөл өнөөдөр БОНХАЖ-ын яамны гадаа суулт зарлалаа.
Учир нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нэгдүгээр хэсгийнхэн буюу Ясны сүрьеэгийн ажилчдын байранд амьдардаг иргэд болон зарим компанид газар давхацуулан олгожээ. Орон гэргүй үлдэх дээрээ тулаад буй Зайсангийн уугуул иргэд энэ асуудлыг 72 цагийн дотор шийдвэрлэн өгөхгүй бол өлсгөлөн зарлана гэж өнөөдөр мэдэгдлээ.
"ХУД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт суурьшиж буй иргэд 1943 оноос хойш өнөөг хүртэл үе дамжин амьдарсаар ирсэн. Тус хороонд нийт 700 гаруй айл амьдардаг. Газар авах гэж гэрчилгээ өгсөн 706 айлын 365 нь газрын давхцалтай. Хүсэлт гаргасан нийт иргэдийн 48 хувьд нь гэрчилгээг олгосон. Харин үлдсэн 52 хувь нь хохирч үлдээд байна. Давхцалтай, хязгаарлагдсан бүсийн иргэд гэж хасагдсан иргэдийг ялгаварлан гадуурхаж байна. Газрын гэрчилгээг давхцуулаад өгсөн компаниуд шөнө дөлөөр хүмүүсийн хашаа байшинг буулгаад нэг ч өдөр амар тайван байлгахгүй байна. Компаниуд, хувь хүнтэй давхацсан айлуудын давхацлыг арилгаж бидний газар ашиглалтын гэрчилгээг өгөөч" гэж Хан-Уул дүүргийн 11 хорооны 1 дүгээр хэсгийн иргэн Ш.Нямсүрэн хэллээ.
Ийнхүү БОНХАЖ-ын яамны гадаа иргэд суулт зарлаж байхад яамны төлөөлөл гарч ирж, Н.Батцэрэг сайд ирэх долоо хоногт иргэдтэй очиж уулзан, нөхцөл байдалтай танилцана гэдгийг дуулгасан ч иргэд тарахыг хүсэхгүй байна.