Цахим ертөнцдөө аварга загас болсон Facebook ирэх жил өөрсдийн хиймэл дагуулыг хөөргөхөөр болжээ. Марк Цукербергийн хэлснээр энэхүү хиймэл дагуул Африкийн интернет сүлжээнд холбогдоогүй хэсгүүдийг интернетээр хангах аж.
Тиймээс бид цоо шинэ технологийг бүтээх шаардлагатай болсон юм
Францын Eutelsat компанитай хамтран Facebook эхний хиймэл дагуулаа ирэх жил хөөргөхөөр болсон бөгөөд internet.org төслийн дараагийн том алхам энэ болж байгаа юм.
Дэлхийн мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч Alphabet/буюу Google/, Facebook зэрэг компаниуд дэлхийг тэр чигт нь интернет сүлжээнд холбох том төслийг хэрэгжүүлж байгаа.
Facebook зөвхөн хиймэл дагуул гэлтгүй, нарны эрчим хүчээр ажилладаг нисгэгчгүй онгоц хүртэл ашиглахаар төлөвлөсөн юм. Тэд өнгөрсөн долдугаар сард Aquila онгоцоо туршиж үзсэн бөгөөд онгоц 16 км зайд өөрөөсөө 10 gigabit хурдтай интернет цацах аж.
Хиймэл дагуулын хувьд хоёр компани Spacecom-ын шинэ төхөөрөмж болох AMOS-6 хиймэл дагуулыг ашиглахаар төлөвлөж байгаа бөгөөд 2015 оны дөрөвдүгээр улирал гэхэд хэрэглээнд нэвтрүүлнэ байх гэж Spacecom өөрийн цахим хуудсанд бичжээ.
AMOS-6 хиймэл дагуул нь Африкийн бүс нутагт 26,5-40GHz-ийн давтамжтай долгион цацаж чадах бол Ойрхи Дорнод болон Европ руу 12-18GHz давтамжтай долгион илгээх аж.
Цукерберг өөрийн цахим хуудсанд “Сүлжээнд холбогдоогүй, алслагдсан бүсэд амьдарч байгаа хүмүүсийг уламжлалт технологийн дагуу сүлжээнд холбоно гэдэг ихэвчлэн хүндрэлтэй, дээрээс нь үр ашиггүй. Тиймээс бид цоо шинэ технологийг бүтээх шаардлагатай болсон юм” гэжээ.