БНХАУ-ын өмнө тулгарч буй хурц асуудлын нэг бол хүн амд эзлэх настай хүмүүсийн тоо олширч, хөдөлмөрийн хүчний нөөцийн хомсдол хэмээн "The Epoch Times" мэдээлж байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Хятадад төрөлтийн түвшин буурчээ. Тодруулбал төрөлтийн ерөнхий коэффициент 2011 онд 1.5 хүртэл буурсан байна. Аливаа улсын хувьд хойч үеэ хангалттай бэлдэхийн тулд энэ тоо 2.18-аас доошгүй байх ёстой байтал Хятад энэ шугамаас аль 1990 онд доошилжээ.
Ингэснээр эхлээд бага насны хүүхдүүд, дараа нь ажлын чадвартай насанд хүрсэн хүн амын тоо цөөрсөн гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
Үүнээс үүдэн 2018 онд Их дээд сургуульд элсэн орох оюутны тоо буюу 18-22 насны залуучуудын тоо 2008 онтой харьцуулахад 55.6 хувиар буурна. Үүнээс үүдэн бага сургуулиас авахуулаад их дээд сургууль хүртэл олон тооны боловсролын байгууллага хаалгаа барих юм.
60-аас дээш настай хүмүүсийн тоо 2030 он гэхэд 400 сая хүрнэ
Хятадын First Financial Daily өдөр тутмын сонинд бичсэнээр 14 хүртэлх насны хүүхдүүд хүн амын 15-18 хувийг эзэлдэг бол энэ нь "маш бага төрөлт" гэж үздэг аж. Тэгвэл 2014 онд 14 хүртэлх насны хүүхдийн тоо Хятадын нийт хүн амын 16.5 хувийг эзэлж байсан талаар тус улсын Гэр бүл төлөвлөлтийн хорооноос мэдээллээ. Энэ нь дэлхийн дундаж болох 26 хувиас хамаагүй бага байгаа нь Хятадын эрх баригчдын санааг зовоосон асуудал болоод байна.
Нэг талаар Хятадын хүн амын тоо нэмэгдэж байгаа ч эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй боловсролтой, хөдөлмөрийн насны хүмүүсийн тоо хангалтгүй. Хүн амын хөдөлмөрийн бүтээмж АНУ-тай харьцуулахад 10 дахин, ОХУ-тай харьцуулахад гурав дахин доогуур байгаа нь үүний нэг илрэл юм.
Хоёр хүүхдийн бодлого үр дүнгээ өгсөнгүй
Хятад улс 2013 онд 30 жил үргэлжилсэн нэг хүүхэд бодлогоо албан ёсоор халсан бөгөөд хуримласан хосын эцэг эх нь хоёул айлын ганц хүүхэд байсан бол хоёр хүүхэдтэй болж болохыг хуулиар зөвшөөрөх болсон. Тус бодлого хэрэгжиж эхэлсэн хэдий ч хоёр дахь хүүхэдтэй болох хүсэлтийг Хятадын нийт гэр бүлийн 13 хувь нь л гаргасан байна.
Хоёр хүүхэдтэй болохоор хүсэлт гаргах хүмүүсийн тоо энэ жил ч мөн үргэлжлүүлэн буурна гэж мэргэжилтнүүд таамаглажээ.
Хүн амын дийлэнх хувь нь хөгшин байх эдийн засагт сөргөөр нөлөөлж байна
Хүн амын ихэнх нь хөгшин, үүнийг дагаад ажиллах хүчин хумигдаж байгаа нь Хятадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ард түмний дунд эрэлт хэрэгцээ, хэрэглээ буурснаар эдийн засгийг хөдөлгөгч хүч үгүй болж байгаа аж.
21-р зуунд Хятадад нүүрлэх гол аюулууд нь хүн амын хөгшрөлт. 60-аас дээш настай хүмүүсийн тоо 2030 он гэхэд 400 сая хүрэх тооцоо байгаа бөгөөд энэ нь Хятадын хүн амын гуравны нэгтэй тэнцэнэ гэж Жэньминь их сургуулийн Хүн ам зүйн судлалын эрдэмтэн Гу Баочан анхааруулсан юм.
Хятадын нийгэмд өндөр настай хүмүүст хандах хандлага сүүлийн үед өөрчлөгджээ. Хятадын Sina портал саяхан "Өндөр настай хүн гудамжинд явж байгаад бүдэрч унасан бол та туслах уу?" гэсэн санал асуулга явуулжээ.
Онлайн судалгаанд 20 мянган хүн оролцсон байна. Оролцогчдын 70.9 хувь тус хүргэхгүй гэж хариулсан бол зөвхөн 6.7 хувь нь туслахад бэлэн гэжээ. Харин үлдсэн хувь нь эхлээд бодож үзнэ гэжээ.
Эх сурвалж: Xinhua