Засгийн газраас худалдан авах ажиллагаа буюу тендерийн үйл явцыг шуурхай, олон нийтэд хүртээлтэй, ил тод зохион байгуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор цахим тогтолцоог хөгжүүлж байна.
Цахим худалдан авах ажиллагааны системийг нэвтрүүлэх ажлын хүрээнд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг-КОЙКА-гийн буцалтгүй тусламжаар SAMSUNG SDS компани 2010-2012 онд “Монгол Улсад цахим худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх” төслийн нэгдүгээр үе шат болох www.meps.gov.mn-ийг хэрэгжүүлжээ.
Энэ хүрээнд e-Bidding, e-ShoppingMall, e-Catalogue дэд системүүдийг хийсэн байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд “Худалдан авах ажиллагааны мэргэжлийн байгууллага нийт зарлах тендерийн 20-иос доошгүй хувийг цахим хэлбэрээр зохион байгуулна” гэж заасан. Энэ дагуу нийт тендерийн 22 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
2013 онд улсын хэмжээнд нийт 167 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Нийт 724 тендерийн санал орсноос дунджаар нэг тендерт 4-5 оролцогч оролцсон байна.
2014 онд улсын хэмжээнд 475 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулсан. Үүнд давхардсан тоогоор 1644 аж ахуйн нэгж оролцсон.
2015.10.01-ний байдлаар 1118 удаагийн тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, давхардсан тоогоор 3804 аж ахуйн нэгж цахим тендерт оролцсон байна.
Цахим худалдан авах ажиллагааны систем нь Монголбанкны валютын ханшийн мэдээлэл, арилжааны бусад банкинд цахим тендерийн мэдээллийг цахим хэлбэрээр дамжуулан ажилладаг. Ингэснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендерийн баталгааг хуурамчаар үйлдэх боломжгүй болжээ.
Мөн Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн системээс тендерт оролцогч аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, тайлант үеийн ашиг, алдагдал, түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн мэдээллийг авах техникийн боломжийг бүрдүүлсэн аж. Ингэснээр тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд санхүүгийн тайлангийн мэдээллийг тендерийн саналд оруулах шаардлагагүй болсон байна.
Татварын ерөнхий газрын мэдээллийн системтэй ч холбогдож, тендерт оролцогчдын татвар төлөлтийн тухай мэдээлэл, борлуулалтын орлогын мэдээллийг цахим хэлбэрээр магадлах программ хангамжийн шийдлийг боловсруулж туршсан талаар өнөөдөр Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологи, инновацийн хэлтсээс мэдээллээ.
Дашрамд хэлэхэд манай улсын цахим худалдан авах ажиллагааны систем олон улсын түвшинд үнэлэгдэж эхэлжээ. Филиппин улсын Манила хотноо энэ сарын 5-6-нд Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын цахим худалдан авах ажиллагааны форум болсон байна. Үүнд ХААГ-ын ахлах мэргэжилтэн Н.Цэрэнсамбуу Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр оролцож, Монгол Улсын “Сайн туршлага”-ын талаар илтгэл тавьжээ.
Цаашид ХААГ цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системийг улс орны хэмжээнд нэвтрүүлж, төрийн бүх байгууллага, төрийн өмчийн оролцоотой ААН-үүд өөрийн байгууллагын худалдан авалтыг энэхүү системийг ашиглан зохион байгуулдаг болох боломжийг бүрдүүлэх аж.
Ингэснээр улсын хэмжээнд зохион байгуулсан худалдан авах ажиллагаатай холбоотой бүх төрлийн мэдээлэл, лавлагааны бааз бий болох боломжтой гэнэ. Түүнчлэн олон улсын түвшинд үнэлэгдсэн Монгол Улсын цахим худалдан авах ажиллагааны системийн үнэлэмжийг ахиулах юм байна.