Дэлхийн армийн спортын наадмаас манай улсын баг тамирчид гурав дахь медалиа хүртлээ.
Дэлгэрүүлбэл, өнөөдөр болсон жүдо бөхийн -90 кг жинд 36 орны жүдоч хүч үзсэнээс манай улсын тамирчин, түрүүч Х.Цогтгэрэл хүрэл медаль хүртлээ. Тэрээр урьдчилсан шатанд Кот'д Ивуар болон Нидерландын жүдочдыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөө Бразилын жүдоч Эдуардо Беттони да Сильвад цэвэр ялагдсан байна.
Ингээд дагах барилдаанд ОХУ-ын Карлен Палианыг 27 секундэд цэвэр ялж, хүрэл медалийн төлөө Италийн Мариа Каролло Жиованни Баттистатай барилдан торгуулиар буулган авчээ.
Ийнхүү манай баг тамирчид 4 дэх өдрийн дараахь байдлаар 2 мөнгө, 1 хүрэл медальтай хориннэгдүгээр байранд явж байна.