Монгол Улсад гэрэл зургийн алба үүссэний 80 жилийн ойн хүрээнд зохиогдож буй гэрэл зургийн сэтгүүлчдийн дунд үеийн төлөөлөл Б.Болор-Эрдэнийн “Шүтээн” үзэсгэлэн онцгой, өвөрмөц байдлаар дэлгэгдэх нь ээ.
Үзэсгэлэнд зочилсноор та байгалийн төгс үзэсгэлэн, өнгө зохицол, уулсын сүр хүчийг мэдрэх ба үзэсгэлэнгийн танхим тэр чигээрээ байгалийн сайханд гарсан мэт сэтгэгдэл төрүүлж, сэтгэлийн таашаал өгч чадах аж.
Гэрэл зургийн сэтгүүлч Б.Болор-Эрдэнэ мэдээ суусан цагаасаа л аавыгаа дагаж Оросын Зенит аппарат үүрч, аавын угаасан хар цагаан зургийг дэлгэн хатааж явсан удам дамжсан гэрэл зурагчин.
Сэтгүүлч мэргэжлийнхээ чиглэлээр улс төр, цаг үеийн үйл явдлын халуун цэг дэх амьдрал, үндэсний бөхийн нэгэн үеийн түүхийг архивласан төдийгүй Монгол орныг тойрон байгалийн гэрэл зургаар архиваа өргөжүүлж буй ясны уран бүтээлч бөгөөд түүний харах өнцөг, онцгой мэдрэмжийнх нь тусгалыг та энэ үзэсгэлэнгээс сонирхох болно.
Монголын бүх аймгуудын шүтээн хайрхнууд болон өвөрмөц үзэсгэлэнт газруудын гэрэл зургаас бүрдсэн тул та хийморио сэргээхээс гадна хүсвэл нутгийнхаа шүтээн хайрхны зургийг захиалах ч боломжтой юм байна.