Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт Худалдан авах ажиллагааны газар (ХААГ) дээр болдог.
Энэ сургалтыг эрх бүхий сургалтын долоон байгууллага зохион байгуулж, ХААГ 2013 оны дөрөюдүгээр сараас эхлэн шалгалт авч, гэрчилгээ олгож байна.
2013-2015 оны есөн сарын байдлаар 583 удаагийн сургалтад 16478 хүн хамрагдсанаас 8770 хүн шалгалтад тэнцэж, гэрчилгээ авчээ. Худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан иргэд, албан хаагчид худалдан авах ажиллагааг зохион байгуулах Үнэлгээний хороодод томилогдон ажиллаж байна.
Мөн Худалдан авах ажиллагааны газраас энэ оны гуравдугаар сараас эхлэн улсын хэмжээнд цахим х шалгалт авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар, 175 удаа (үүнээс орон нутагт 25 удаа) энэ шалгалтыг авсан гэнэ. Цахим хэлбэрийн шалгалтад 1978 хүн хамрагдсанаас 690 хүн тэнцсэн байна.
Цаашид худалдан авах ажиллагааны суурь мэдлэг олгох сургалт, түүний шалгалтыг цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглан онлайнаар зохион байгуулдаг болох, ТҮЦ машинаар дамжуулан худалдан авах ажиллагааны суурь мэдлэг эзэмшигчийн гэрчилгээний лавлагааг олгодог болох зэргээр иргэд, үйлчлүүлэгчдэд шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх менежментийг хэрэгжүүлэх аж.
Гэрэл зургийг e-tender.mn сайтаас ашиглав.