БНСУ-ын Мунгён хотод болж байгаа Армийн дэлхийн спортын зуны VI наадмын чөлөөт бөхийн тэмцээн эхэлж эхний өдөр 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
97 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт беларуссын бөх Иван Янковскийг 1:0, 4:1 онооны харьцаагаар ялж хагас шигшээ барилдаанд ХБНГУ-ын бөх Габриэль Серегелюг 2:0, 8:0 онооны харьцаагаар дийлж мөнгөн медалийн болзол хангаж алтан медалийн төлөө оросын бөх Хажимурат Гацаловтой өрсөлдөж 1:0, 0:5 онооны харьцаагаар хожигджээ.
57 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д,Цогтбаатар нэгдүгээр тойрогт ХБНГУ-ын бөх Евалд Марселийг 3:0, 8:0 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт ираны бөх Реза Атранагхарчид 0:1, 2:2 онооны харьцаагаар дийлджээ.
65 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Ким Жун Чулыг 0:1, 7:3 онооны харьцаагаар ялж хоёрдугаар тойрогт ираны бөх Мейсам Хейдарид 2:2, 2:3 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд гүржийн бөх Ревази Жанелизег 4:0, 6:0 онооны харьцаагаар дийлж хүрэл медалийн төлөө казахстаны бөх Азамат Шагапультэй барилдаж 1:0, 2:6 онооны харьцаагаар хожигджээ.
74 кг-ын жинд спортын мастер Б.Бямбадорж нэгдүгээр тойрогт оросын бөх Хетаг Цаболовт цэвэр ялагдаж дагах барилдаанд польшийн бөх Кристиан Брзозовскид 0:10 онооны харьцаагаар өвдөг шорооджээ.
Бэлтгэсэн: Д.Өлгийсайхан /МССХ/