ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины 63 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Төрсөн өдрөө тэрээр хуучны нэрт хоккейчид болон Шөнийн хоккейн лигийн тоглогчидтой талбайд гарч, хоккей тоглонгоо өнгөрөөх аж. Путин Сочи хотод ажлын айлчлал хийж байгаа юм.
Путины хувьд төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэхийг сайшаадаггүй гэнэ. Тэрээр өнгөрсөн жилийн төрсөн өдрөө Сибирийн тайгад өнгөрөөж байсан. Сибирьт амрах болсон нь цаанаа учир шалтгаантай. Оросын Ерөнхийлөгч төрсөн өдрөө тэмдэглээд, маргааш нь орон нутгийн удирдлагуудтай албан уулзалт хийж байжээ.
Cонирхуулахад Владимир Путиныг дэлхийн хамгийн спортлог Ерөнхийлөгч нарын нэг хэмээн нэрлэдэг юм. Тэрээр спортын маш олон төрлөөр хичээллэдэг. Цанаар гулган, хурдан морь унадаг. Түүнчлэн жүдо, самбо бөхийн спортын мастер. 1975 онд Ленинград хотын жүдогийн аварга, 2006 онд Европын жүдо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч, 2010 онд Өмнөд Солонгосын Ёнин их сургуулиас “Жүдо бөхийн салбарын мастер” хэмээх хүндэт цол авчээ.
Мөн тэрээр хоккей тоглох, мотоцикл, автомашины уралдаанд оролцох, онгоц жолоодох дуртай аж.
Эх сурвалж: ИТАР ТАСС