Монголын байгаль орчны төлөөх хуульчдын холбоо, "Босоо Монголын голомт" ТББ хамтран "Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг дэлхийн соёлын өвд бүртгүүлэх, хадгалж хамгаалахад тулгамдаж байгаа асуудал" сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулж байна.
Энэ хуралд зөвхөн Ноён уулын гэлтгүй Хүннүгийн өв соёлыг хадгалж хамгаалахын ач холбогдол, энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийдэг түүхийн болон археологийн хүрээлэнгийн эрдэмтэд, яамд, иргэний нийгмийн байгууллагууд гээд салбар бүрээс төлөөлөл оролцож байгаа аж.
Хэлэлцүүлэг өнөөдөр 09:00-17:00 цагийн хооронд Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн хурлын зааланд болж байна.
Хурлыг зохион байгуулагчид цаашдаа Ноён уулын бүс нутгийн түүхийн дурсгалт газрыг ЮНЕСКО-д бүртгүүлэхийг зорьж байгаа юм.