Герман мэргэжилтэн Юрген Клопп Ливерпүүл клубтэй 3 жилийн гэрээ байгуулахаар болжээ.
Өнгөрсөн ням гарагт болсон Мерсисайдын дерби тоглотын дараа Улаанууд багийн менежер Брендан Рожерсийг үүрэгт ажлаас нь чөлөөлж шинэ менежерийн эрэлд гараад байсан юм. Гэхдээ Ливерпүүл клубын шинэ менежер хайх ажил тийм ч удаан үргэлжилсэнгүй. Улаанууд Юрген Клопп, Карло Анчелотти нартай нэр холбогдоод байсан ч Английн багийн хувьд гол бай нь Юрген Клопп байсан.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар 48 настай Герман мэргэжилтэн Ливерпүүл клубтэй орон нутгийн цагаар маргааш буюу пүрэв гарагт гэрээ байгуулах бөгөөд баасан гарагт клуб шинэ менежерээ албан ёсоор танилцуулах юм байна.
Түүнчлэн, Юрген Клопп Боруссиа Дортмундад хамтран ажиллаж байсан туслахууд болох Желько Бувач, Петер Кравьетц нарыг Энфилдэд авчрах хүсэлтэй байгаа гэнэ.
Эх сурвалж: Goal