Эдийн засгийн хямралтай нүүр тулаад байгаа ОХУ-ын инфляци есдүгээр сард 15.7 хувь болж, буурлаа.
Үүнийг шинжээчид хэрэглээний үнэд нөлөөлөх суурь хүчин зүйлс сайжирсантай холбон тайлбарлаж байгаа юм. Барууны орнуудын эсрэг авсан импортын хориг нь ОХУ-ын хүнсний үнэ цаашлаад ерөнхий инфляци өсөх гол хүчин зүйл болж байжээ.
Гэтэл хүнсний үнэ зургаа дахь сардаа дараалан буурч, 17.4 хувьд хүрээд байгаа нь өнгөрсөн сарын үзүүлэлтийг дэмжиж өгсөн байна. Түүнчлэн энэ он гарсаар 40 хувь сулраад байсан рублийн ханш есдүгээр сараас тогтворжиж эхэлсэн нь хэрэглээний үнийн индекс буурахад тодорхой хэмжээнд нөлөөлснийг онцолж болохоор байгаа юм.
ОХУ-ын Төв банк энэ оны эцэс гэхэд инфляци 12.5 хувьд хүрнэ гэж тооцоолж байна. Үүний зэрэгцээ тус улсын үйлчилгээний салбарын индекс өнгөрсөн сард 51.3 нэгж болж, өслөө.
Энэхүү үзүүлэлт өсөлттэй гарахад бизнес эрхлэгчдийн эдийн засагт итгэх итгэл нэмэгдсэн нь голчлон нөлөөлснийг “Markit Ecomomics” судалгааны байгууллага онцолж байна.