Шинэ улирал эхэлснээс хойш лигтээ тун тааруу тоглолт үзүүлж байгаа Челсигийн хувьд багийн менежерээ солих хэрэгтэй гэсэн яриа сүүлийн үед газар авах боллоо.
Ялангуяа, Челси клуб Премьер Лигийн наймдугаар тойрогт, талбайдаа Саутхемптонд 3-1 харьцаатай хожигдсоны дараа Моуриньюг халах хэрэгтэй тухай Английн хэвлэлүүд бичиж эхэлсэн.
Гэвч энэ бүхэн тийм ч амар, бас хямдхан байхгүй нь. Учир нь Португаль мэргэжилтэн Челситэй 2019 он хүртэл гэрээ байгуулсан бөгөөд хэрэв гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд менежерт багийн зүгээс нөхөн олговор өгөх ёстой.
Тэгвэл Моуриньюг халах өртөг 37 сая фунт стерлинг байх гэнэ. Гэрээний дагуу Жозе Моуринью жилд 10 сая фунт стерлингийн цалин авч байгаа бөгөөд 2019 оны зун хүртэл энэ гэрээ дахин сунгагдахгүй байхаар талууд тохиролцсон байна.
Роман Абрамовичийн хувьд өмнө ч менежерүүдэд нэлээдгүй хэмжээний нөхөн олговор олгон ажлаас нь чөлөөлж байсан удаатай. Тухайлбал, Луис Фелипе Сколарид 12.6 сая, Андре Виллаш-Боасд 12 сая, Карло Анчелоттид 6 сая фунт стерлингийн нөхөн олговор төлж байсан юм. Гэхдээ энэ удаагийнх хамгийн үнэтэй нь байх нь.
Эх сурвалж: EuroSport