Бараг хоёр жил борлуулалт муудаж, орлого нь буурсан Samsung Electronics одоо л нэг санхүүгийн сайхан мэдээтэй золгох гэж байна. Өмнөд Солонгосын технологийн аварга энэ жилийн гуравдугаар улиралд орлогын хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 80 орчим хувиар илүү гарна гэж таамаглаж байгаа аж.
7,3 их наяд вон буюу 6,3 тэрбум ам. долларын орлого гэдэг нь жилийн өмнөхтэй харьцуулахад 79,8 хувиар илүү гэсэн үг. Түүнчлэн 2013 оны гуравдугаар улирлаас хойш Samsung Electronics анх удаа орлогоо өсгөж чаджээ.
Харин бүтэн жилийн орлого 51 их наяд вон хүрнэ гэж таамаглаж байгаа аж. Гэхдээ орлого ингэж өссөн шалтгаан нь ухаалаг утас бус харин дэлгэц болон чип үйлдвэрлэлтэй холбоотой.
Жишээ нь ухаалаг утасны зах зээлд хурдацтайгаар өсөж буй БНХАУ-ын гар утас үйлдвэрлэгчид Samsung-аас дэлгэц худалдан авдаг. Түүнчлэн Qualcomm зэрэг компаниудын үйлдвэрлэдэг чипний оронд өөрсдөө чипээ үйлдвэрлэж байгаа билээ.