Дэлхийн армийн спортын наадамд оролцож байгаа Монголын багийн зургаа дахь медалийг МУГТ Г.Мандахнаран авчирлаа.
Чөлөөт бөхийн 70 кг жинд барилдсан МУГТ Г.Мандахнаран шөвгийн 16-д Египтийн бөх Еяд Ибрахимыг 14-1, шөвгийн наймд Германы Тим Мюллерийг 10-0 харьцаатай тус тус ялан хагас шигшээд шалгарсан байна.
Гэвч хагас шигшээд Азербайжаны бөх Жошгун Азимовд 6-3 харьцаатай ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм. Ингээд хүрэл медалийн төлөө Украины бөх Евгений Хавиловыг 11-1 харьцаатай буулган авснаар дэлхийн армийн спортын наадмаас хүрэл медаль хүртлээ.
Одоогийн байдлаар манай баг тамирчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл нийт 6 медальтай болоод байна.