УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр Хуулийн төсөл нэн яаралтай хэлэлцүүлэх тухай 204 тоот захирамж гаргалаа. Үүнд:
- Монгол Улсын Засгийн газраас 2015 оны аравдугаар сарын 06-нд УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл,
- 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг Монгол Улсын Ерөнхий сайдын хүсэлтийг үндэслэн хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг харгалзахгүйгээр УИХ-ын чуулганаар нэн яаралтай хэлэлцүүлсүгэй.
Энэ захирамжийн нэг дэх заалтад заасан хуулиудын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахыг УИХ-ын Төсвийн байнгын хороонд даалгасугай гэжээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.