-Дархлаажуулалт аравдугаар сарыг дуустал үргэлжилнэ-
Улирлын томуугийн дархлаажуулалт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт өчигдрөөс эхэлжээ.
Аравдугаар сарыг дуустал зохион байгуулах дархлаажуулалтад 6 сар болон түүнээс дээш насныхан хамрагдах боломжтой. Мөн жирэмсэн, хөхүүл эхчүүд эмчтэйгээ зөвлөсний үндсэнд хийлгэж болох юм байна. Ажлын өдрүүдэд 09.00-15.00 цагийн хооронд дархлаажуулалтыг хийх бөгөөд 13 мянган төгрөгийн үнэтэй юм байна.
Энэ жилийн вакцины талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагмаас тодрууллаа.
-Эцэг, эхчүүд дархлаажуулалтын талаар янз бүрийн бодолтой байдаг. Улирлын томуугийн вакцины давуу талыг уншигчдад маань хэлж өгөхгүй юу?
-Томуугийн олон хэв шинж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн бөмбөрцгийн хойд хагас, өмнөд хагас гэх мэтчилэн бүсчлээд тухайн бүсэд вирүсийн олон хэв шинжээс аль нь давамгайлж байгааг тодорхойлоод тохирох вакциныг зөвлөдөг. Тиймээс манай улсын хамрагдаж буй Номхон далайн баруун эргийн бүсэд энэ жил А, Б хүрээ энэ дотроо H1N1 агуулсан вирүсийн хэв шинжээс хамгаалах вакциныг зөвлөсөн. Энэ дагуу тухайн вакциныг манайх хүлээн авч дархлаажуулалтыг хийж байна. Өөрөөр хэлбэл, томуугийн А, Б хүрээний хэв шинж дээр нь H1N1, H3N3 гэсэн хэв шинжээс сэргийлэх вакциныг энэ жил авсан. Манай Монголд дээрх хэв шинж зонхилон тохиолддог учраас вакцин хийлгэсэн тохиолдолд дийлэнх хувийг хамгаалж чадна. Гэхдээ вирүсийн дээр дурдсан хэв шинжээс бусад вирүсээр үүссэн томуу байвал вакцин хамгаалахгүй гэсэн үг.
-Энэ жил хийж байгаа вакциныг хаанаас авсан бэ?
-Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлага хангасан вакциныг Солонгосын “Грийн грос” гэсэн үйлдвэрлэгчээс авсан. Нэг хүн тунгаар савлагдсан. Зургаан сартайгаас гурван нас хүртэлх хүүхдэд 0.25 мл, 3-аас дээш насанд 0.5 мл-ээр нэг удаа тарина.
-Вакцин хоорондын хугацаа нь ямар байдаг юм бол? Жишээлбэл, өнгөрсөн гуравдугаар сард томуугийн вакцин хийлгэсэн хүүхэд энэ удаагийн дархлаажуулалтад хамрагдах боломжтой болов уу?
-Жилд нэг удаа л хийдэг юм. Тухайн жилд томуугийн ямар вирүсийн хэв шинж байна. Түүнд нь тохирсон вакциныг хийдэг. Саяны жишээн дээр бол хийлгэж болно. Томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулаад томуугийн вирүсаас хамгаалах, томуугийн вирүсийн халдвар авахаас сэргийлэх зорилгоор хийлгэж болно.
-Энэ удаагийн хэрэглэж буй вакцинд хориглох заалт байгаа юу?
-Нийтлэг вакцин хийлгэхгүй байх заалтууд байдаг. Томуугийн вакциныг өндөгнөөс харшилдаг хүмүүс хийлгэж болохгүй. Мөн томуугийн вакцины найрлагад орсон туслах бодисоос харшилтай бол, эсвэл өмнө нь томуугийн вакцин тариулаад ямар нэг урвал өгч байсан бол хийлгэхгүй гэсэн заалт бий. Яг өвчний хурц үед хийхгүй. Өөрөөр хэлбэл томуу туссан бол вакцин хийхгүй. Бусад тохиолдолд хийлгэж болно.
-Томуугийн вакцин хийлгэхээр ирэхдээ төлбөрөөс гадна бүрдүүлэх бичиг баримт бий юу?
-Вакцин хийснээ тэмдэглүүлэх шаардлагатай байдаг учраас хүүхдийн эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, Сэргийлэх тарилгын картаа авчрах нь зүйтэй. Сайн дурын дархлаажуулалтын тасагт хүүхдүүдийг үзлэгт хамруулсны үндсэн дээр дархлаажуулалтад хамруулдаг.
-Томуугийн вакцинд дасалтай болно гэж байх уу? Ээжүүдийн дунд ийм болгоомжлол бас байна.
-Дасалтай болохгүй. Вакцин хийлгэснээр халдвар авахаас, ханиад хүрэхээс сэргийлнэ. Өнгөрсөн жил хийлгээд өдийд ханиад хүрч байна гэвэл тэр хүнд үр дүнтэй байсан хэрэг. Дархлаа тогтсоны үндсэн дээр тэр хүнийг хамгаалж байсан гэсэн үг. Энэ жил вакцин хийлгэхгүй бол томуу тусахдаа илүү хүнд тусна гэсэн ойлголт байхгүй.
-Саяхан нэгэн эмч ярилцлагадаа одоо хийж байгаа вакцин гуравдугаар сард дэгдэх вирүсаас хамгаалж чадахгүй гэсэн мэдээллийг өгсөн байна лээ. Тэгэхээр вакцин хийлгэх шаардлагагүй мэт сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. Харин таны тайлбарласнаар бол нэлээн хэдэн төрлийн вирүсээр үүсгэгдсэн томуугаас сэргийлэх учраас хэрэгтэй гэж ойлголоо.
-Тийм байна лээ, би уншсан. Тухайн хүн ямар үндэслэлээр тэгж тайлбарласныг би мэдэхгүй байна. Би ойлгохдоо томуугийн вакцин өөр хэв шинжид нөлөөлөхгүй, өөрийнхөө хэв шинжид л нөлөөлнө гэж тайлбарлах гэж байсан санаа юм болов уу гэж бодож байна.