Дөрвөн настай охиноо хэрцийгээр хөнөөсөн хэрэгт холбогдсон Т.Цогт, Г.Маралмаа нарыг шүүх хурал хэд хэдэн удаа хойшилсны эцэст өнөөдөр шүүх хурал болсон юм. Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд ижил буюу 24 жил хорих ял оноолоо. Ингэхдээ Т.Цогтыг эхний таван жил чанга дэглэмтэй шоронд буюу гянданд хорьж, үлдсэн 19 жилийн хугацаанд чанга дэглэмтэй шоронд хорихоор шийдвэрлэжээ.
Харин Г.Маралмаа чанга дэглэмтэй хорих газарт ялаа эдлэхээр болж байна.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэг дүгээр шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Мөнхтуяагийн хэлснээр Т.Цогт, Г.Маралмаа нарт Эрүүгийн хуулийн 91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл; 91.2.12.онц харгис хэрцгий аргаар; 91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж; болон 100.1.Байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн нь энэ хуулийн 96, 98 дугаар зүйлд заасан хор уршиг учруулаагүй бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэсэн заалтад үндэслэн анхнан шатны шүүхээс шийдвэр гаргажээ.