Эгийн голын станцыг 13 сарын дотор барина

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Засгийн газрын мэдээ "Засгийн газрын мэдээ" сонин

2015-10-09 09:30 GMT+8
Зургийн эх сурвалж: ganzo79.blogspot.com

Концессийн “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажлын концессийн гэрээг “Чайна Гэжүба групп лимитэд” компанитай байгуулах зөвшөөрлийг Засгийн газар олгов.

Хөрөнгө оруулалтын газраас тус ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх сонирхлоо илэрхийлсэн компаниудад урилга хүргүүлэн шалгаруулалт явуулахад тус компани нэгээр шалгарсан байна. Барилгын ажлыг 13 сарын дотор хийж гүйцэтгэхээр гэрээний төсөлд тусгажээ. Энэ хугацаанд 500 гаруй ажлын байр бий болох юм байна.

“Чайна Гэжүба групп лимитэд” компани нь эрчим хүч, зам гүүр, далан, усны байгууламж, бусад дэд бүтцийн чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд манай улсад 146,5 км авто зам барьж, ашиглалтад өгсөн туршлагатай. Суурилагдсан хүчин чадлаар дэлхийд нэгд тооцогддог Гурван хавцлын усан цахилгаан станцын барилгын ажлын 70 илүү хувийг тус компани гүйцэтгэжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Автомашингүй өдрийг зуны улиралд сард нэг удаа хийвэл та дэмжих үү?
Нийт 305 санал өгсөн байна.

Дээшээ