Транс-Номхон далайн түншлэл (ТНТ) тус бүс нутагт Хятадын тэлэлтийг хязгаарлана.
ТНТ-ийн гишүүн орнуудад дэлхийн худалдааны 40 хувь ногдож байгаа бөгөөд Конгрессоор батлуулах л үлдлээ.
АНУ, Япон тэргүүтэй арван хоёр улс Номхон далайн бүс нутагт худалдааны томоохон гэрээ байгуулах оролдлого хорин жил гацсаны эцэст АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Японы Ерөнхий сайд Шинзо Абе нарын улс төр, стратегийн томоохон ялалтаар өндөрлөв.
Дэлхийн эдийн засгийн 40 хувийг бүрдүүлж буй Транс-Номхон далайн түншлэл нь үхрийн мах, сүү, сүүн бүтээгдэхүүнээс бөс даавуу гээд бүхий л төрлийн бараа үйлчилгээнд тавьдаг худалдааны саад тотгорыг багасгаж, хөрөнгө оруулалт, байгаль орчин, хөдөлмөрийн зах зээлд шинэ стандарт, журам тогтоох Номхон далайн эдийн засгийн эвсэл болж байгаа юм.
Уг хэлэлцээр нь Номхон далайн бүс төдийгүй дэлхийд өргөжин тэлж буй Хятадын өсөлтийг хязгаарлах замаар Азид нөлөөгөө өргөжүүлэх Обамагийн засаг захиргааны бодлогын эдийн засгийн тулгуур болох учиртай. Мөн Шинзо Абэ 2012 онд Японы Ерөнхий сайд болсноос хойш хэрэгжүүлж буй “Абэномикс”-ын эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх бодлого буюу “гурав дахь сум”-ын чухал хэсэг болж байна.
Транс-Номхон далайн худалдааны хэлэлцээрийг гишүүн орнуудын удирдагчид албан ёсоор батлах ёстой. Мөн тус тусын хууль тогтоох байгууллагууд нь соёрхон батлах учиртай ч дэмжлэг авч чадах, эсэх нь бүрхэг хэвээр. Дональд Трамп зэрэг Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нар энэхүү түншлэлийн эсрэг байр суурьтай байгаа. Тиймээс ч уг гэрээг АНУ-ын Конгрессоор батлуулах нь Обамагийн хувьд хүнд ажил болох төлөвтэй. Мөн Австрали, Канадад ч уг гэрээ АНУ-ын нэгэн адил эсэргүүцэлтэй тулгарч болзошгүй. Учир нь, энэ сарын 19-нд болох Канадын парламентийн сонгуулийн хамгийн маргаантай асуудлуудын нэг нь Транс-Номхон далайн түншлэлийн гэрээ юм. Гэтэл "Гэрээг корпорацуудын эрх ашгийн төлөө нууц нөхцөлд байгууллаа" хэмээн дэлхийн ажиглагчид шүүмжилж байна.
Харин ноён Обама өчигдөр гэрээний ач тусыг олон нийтэд тайлбарлахаас аргагүй болжээ. “Боломжит үйлчлүүлэгчдийн маань 95 гаруй хувь нь АНУ-ын хилийн гадна байрлаж буй нөхцөлд Хятад зэрэг улс дэлхийн эдийн засгийн журмыг тогтоохыг бид зөвшөөрөхгүй. Журмыг бид тогтооно” хэмээн тэрбээр мэдэгдсэн.
Ираны цөмийн хэлэлцээрийг амжилттай байгуулснаас сарын дараа болсон энэхүү хэлэлцээр нь АНУ, түүний Европын түншүүдийн бас нэг томоохон ялалт боллоо. Түүнчлэн хэлэлцээр нь Япон төдийгүй Ази Номхон далайн ирээдүйд ч ихээхэн ач холбогдолтой хэмээн тус улсын Ерөнхий сайд Абэ онцлон тэмдэглэж байна.
Таван жил хэлэлцсэний эцэст оролцогчид гацаад буй зарим асуудлыг шийдвэрлэхээр Атланта хотод зургаан өдөр хуралдсан хуралдаан сүүлдээ цаг тоолж эхэлсэн юм. Сүү, сүүн бүтээгдэхүүний талаарх тохиролцоо орон нутгийн цагаар даваа гарагийн өглөө гэхэд шийдвэрлэгдээгүй хэвээр байлаа. Цөцгийн тос, автомашины сэлбэг зэрэг бүтээгдэхүүний эргэлт, уламжлалт худалдааны зарим асуудлаар тохиролцох явц хэлэлцээрийн эцсийн шатанд шийдэгдсэн байна. Жишээ нь, Японд үхрийн махны импортын одоогийн 30 хувийн татварыг есөн хувь болтол нь багасгахаар боллоо.
Гэхдээ Транс-Номхон далайн түншлэл байгуулах гол ач холбогдол нь XXI зууны худалдааны шинэ дүрэм журмыг тогтоох үндэс суурь болж өгөх явдал юм.
Энэхүү хэлэлцээр амжилттай байгуулагдсантай холбоотойгоор Европын холбоо Америктай Транс-Атлантын худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэл байгуулах хэлэлцээгээ Обамагийн үүрэгт албын үлдсэн 15 сарын хугацаанд амжиж байгуулахад түлхэц болж байна.
Шон Доннан, Деметрий Севастопуло