Гарааны бизнес нэвтрүүлгийн уриа болсон нэг үг их таалагддаг. Ирээдүйн тэрбум тэрбум доллароор үнэлэгдэх гарааны бизнесийн эзэд ээ! Хөтлөгч Окогийн хэлдэг энэ үг яах аргагүй урам зориг оруулна.
Тэгвэл та ч гэсэн түүний хэлээд байгаа нэгэн байж болох учир өөрийн бизнесийн шинэ санаагаа үнэлүүлэх ажлыг одооноос эхлэх нь зүйтэй. Маргааш буюу аравдугаар сарын 9-ний өдөр аппликейшн, веб хөгжүүлэгчид болон технологийн чиглэлээр гарааны бизнес эрхэлж буй залуусыг цуглуулах Startup Weekend үйл ажиллагааны шинэ хувилбар эхлэх гэж байна.
Startup Mongolia байгууллагаас Startup Train хэмээх цоо шинэ хувилбарын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд нийт 30 оролцогч, таван зөвлөхтэйгээр Улаанбаатараас Эрдэнэт орох галт тэргэнд суух аж.
Ингээд галт тэргэнд суусан цагаасаа эхлэн бүтэн 54 цагийн турш залуус ажиллаж ням гаригийн өглөө Улаанбаатарт ирээд хөрөнгө оруулагч, шүүгч нарт өөрийн санаачилсан үйлчилгээ, бүтээгдэхүүнээ танилцуулна.
Танилцуулга дундаас шүүгчид 4,000,000 төгрөгийн шагналын сантай энэ арга хэмжээний ялагчдыг тодруулах аж. Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл албан ёсны Facebook хуудсаар нь зочлоорой. Магадгүй та ирээдүйн тэрбум доллароор үнэлэгдэх гарааны бизнес эрхлэгч ч юм билүү.