Филиппиний алдарт тулаанч Мэнни Пакьяо ирэх 2016 онд улсынхаа сенатын сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэн талаар ВВС дамжууллаа. Мэнни Пакьяо мэргэжлийн боксын найман жинд тус бүр дэлхийн аваргын цом хүртэж байсан юм. Түүнчлэн тэрээр 64 удаа дэвжээнд гарснаас 57-д нь ялалт байгуулж байжээ.
Хэрэв Мэнни Пакьяо ирэх 2016 оны тавдугаар сард болох Филиппиний сенатын сонгуульд ялалт байгуулбал спортын карьераа дуусгавар болгоход бэлэн байна хэмээн ABS-CNB телевизэд өгсөн ярилцлагын үеэр хэлсэн юм.
Мэнни Пакьяо эх орондоо өндөр нэр хүндтэйн зэрэгцээ түүнийг улс төрд хөл тавихыг олон хүн хүлээж байгаа аж.
Тулааны спортод хүчин зүтгэж яваад рингээ улс төрийн тавцангаар сольсон мэргэжлийн боксчдыг танилцуулж байна.
Виталий Кличко /Украин/
Боксчин ах дүү Кличког танихгүй хүн бараг үгүй. Хоёр Кличкогийн том нь буюу ах нь болох Украины алдарт тамирчин, Дэлхийн боксын холбооны хүнд жингийн аварга Виталий Украины сөрөг хүчин “Удар” намыг байгуулсан юм.
2013 оноос албан ёсоор их спортоо орхиж буйгаа мэдэгдсэн тэрээр Евромайданы жагсагчдын идэвхтэй удирдагч байсан бөгөөд Украины Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байсан ч нэрээ дэвшүүлээгүй. Харин одоо Украины нийслэл Киев хотын захирагчаар ажиллаж байгаа Кличко мэргэжлийн боксын дэвжээнд 45 удаа ялалт байгуулж, хоёрхон тулаанд ялагдаж байжээ.
Николай Валуев /ОХУ/
Оросын мэргэжлийн боксын хүнд жингийн тамирчин Николай Валуев. 1993-2009 оны хооронд 53 удаа рингэнд гарахдаа 50-д нь ялж, түүнээсээ 34-т өрсөлдөгчөө нокаутад оруулсан. Тэрээр 2009 оны арваннэгдүгээр сарын 7-нд сүүлийн тулаанаа хийж, зодог тайлсан байна.
2011 онд Төрийн Думын гишүүнээр сонгогдсоноос хойш улс төрд хөл тавьжээ. Одоогийн байдлаар хүүхэд залуучуудын спортын асуудал эрхэлсэн Төрийн Думын байнгын хорооны гишүүнээр ажилладаг байна.
Алексис Аргуэльо /Никарагуа/
Никарагуа улсын мэргэжлийн боксийн хүнд жингийн тулаанч Алексис Аргуэльо. Тэрээр нийт 90 тулаан хийж байснаас 82 ялалт байгуулжээ. Эдгээрийн 65-ыг нь нокаутаар дуусгасан алдарт тулаанч юм.
Тэрээр 2000 оноос улс төрд орж эхэлсэн бөгөөд 2008 онд улсынхаа парламентын сонгуульд төрөлх хот Манагуа мужаас нэр дэвшиж, ялалт байгуулж байсан. Харамсалтай нь 2009 оны долдугаар сарын 1-нд түүнийг гэрт нь буудуулсан байдалтайгаар олсон юм. Түүний үхлийн үнэн шалтгаан одоог хүртэл тодорхойгүй.
Эх сурвалж: Sport.ru