Хэмнэлтийн төсвийн энэ төслийг УИХ нэн яаралтай дэгээр хэлэлцэнэ
“Битгий улстөржөөсэй” хэмээн Сангийн сайд Б.Болор УИХ-ын чуулганы танхимд мөр зэрэгцэн суудаг эрхэм нөхдөөсөө хүсэв. “Гишүүд зарлагаа нэмэлгүй төсвөө баталчихвал улс оронд хэрэгтэй байна” хэмээн араас нь тэрбээр учирлалаа.
Сангийн сайдын сэнтийд өнгөрсөн есдүгээр сард томилогдсон тэрбээр төр засгийг хэмнэлтийн горимд шилжүүлэхийг эрмэлзэж байна. Сонгуулийн жилийн тодотголтой 2016 оны төсөв болон 2015 оны төсвийн тодотголын төслийг, түүнд шингээсэн реформын шинжтэй арга хэмжээнүүдийг тайлбарлах бүртээ тэрбээр ийнхүү гуйх шахам ярьж байна. 2014 онд Засгийн газрын эзгүйд баталсан төсвийг хоёронтаа хөндөж буй нь энэ.
Учир шалтгааныг нь сонин, хэвлэлээр улиг болтол тайлбарлаж буй. Төсвийн тодотголын төслийн үндэслэлд тодотгосончлон “Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлаас ул баалан” ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд толгой цохиж байсан Монгол өдгөө сүүл мушгих орнуудын дотор жагсаж явна.
Монгол Улсын төсвийг эрүүлжүүлэх эхний алхам хэмээн Сангийн сайд тодотгов
2015 оны төсвийн алдагдал нэг их наяд төгрөг нэлээд давах эрсдэлтэй байгаа. Харин Засгийн газар алдагдлыг ямар нэг зүйлээр нөхөхгүй, харин урсгал зардлуудаа бууруулах, зарим хөрөнгө оруулалтыг царцааж ирэх онд шилжүүлэх замаар шийдвэрлэхээр 2015 оны төсвийн тодотголыг өргөн барьжээ. Өөрөөр хэлбэл, хэмнэлтийн төсөв гэж тодотгож болох төсөл зүтгүүлсэн Б.Болор сайдын амнаас “төсвийн реформ” гэх үгс олонтаа унах болж. Төсвийг эрүүлжүүлэхэд чиглэсэн хэмээн тэрбээр уг төслөө тодотгож буй. Төсвийг эрүүлжүүлэх эхний алхмуудыг сонирхъё.
Төсвийн орлогыг нийт 504.6 тэрбум төгрөгөөр бууруулж, зарлагыг 530.3 тэрбум төгрөгөөр танасан төсөл зүтгүүлжээ. 7.3 их наяд төгрөг л энэ жилдээ зарцуулъя гэжээ. Гэлээ гээд нэгдсэн төсвийн нийт алдагдал 1.17 их наяд төгрөг буюу ДНБ-ий таван хувьтай тэнцсээр байгааг тодотгоё.
Б.Болорын тэргүүлсэн Сангийн яам Монгол Улсын төсөвт ямар арга хэмжээ авахыг хүсэж байна вэ?
Зардал талаас нь авч үзвэл, юуны түрүүнд урсгал зардлыг батлагдсан түвшнээс 254.5 тэрбум төгрөг буюу 43.9 тэрбум төгрөгөөр бууруулж, 5778.8 тэрбум төгрөгт барихаар зэхжээ. 2010-2012 онд төсвийн урсгал зардал дунджаар 35-38 хувиар өсөж иржээ. Засгийн газраас өнгөрсөн онд цалин, тэтгэврийг үе шаттай нэмсний үр дүнд 2015 онд зөвхөн цалин, хөлстэй холбоотой зардал 115.2 тэрбум төгрөгөөр өссөн гээд бод доо.
- “Өөрөө дэд сайд байгаагүй юм шиг...” хэмээн УИХ-ын зарим гишүүн, дэд сайдын албан тушаал горилогчид Гадаад харилцааны дэд сайд асан Б.Болорыг чичилж эхэлжээ. Тэрбээр төсвийн тодотголын төсөлд яамдын дэд сайдын орон тоог цомхтгох, үүнтэй уялдуулан туслах, жолоочийн цалин, автомашин, гар утасны хэрэглээний зардал бууруулахаар тооцсоноос тэр.
- Хэвлэлийн хуудаснаа төрийн ажил, үйлчилгээний тендерийн зар олширсныг уншигч та анзаараа байлгүй. Уг төсөл батлагдахаас урьтаж тэд ажил, үйлчилгээгээ гүйцэтгүүлэхийг зорьж байна. Учир нь тендер нь зарлагдаагүй, гэрээ нь хийгдээгүй төсвийн хөрөнгө оруулалтыг царцааж, ирэх жилийн төсөвт шилжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газар зорьж байна. Энэ хүрээнд нийт 30.1 тэрбум төгрөгийг Улсын төсвийн хөрөнгө оруулалтын зардлаас бууруулахаар зэхжээ.
- Төрийн улс төрийн болон өндөр албан тушаалтны цалинг энэ оны сүүлийн гурван сард 30 хувиар бууруулах, бусад албан хаагчийн цалинг бууруулахгүй байя гэсэн саналтай байгааг та, бид өнгөрсөн сард дуулсан.
- Төрийн захиргааны зарим байгууллагыг нэгтгэх санал Засгийн газарт байна. Тухайлбал, гааль, татварын асуудал эрхэлсэн байгууллагуудыг нэгтгэж Үндэсний орлогын газар байгуулах гэнэ. Түүнчлэн төстэй чиг үүрэг бүхий тусгаар “улсуудыг” нийлүүлж, Бүртгэл, статистикийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн агентлагууд байгуулахыг төлөвлөжээ. Мөн Төрийн өмчийн хороо, Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгана. Ингэснээр урсгал зардал нь буурч, тэр ч атугай байр сав, машин унааг нь дуудлага худалдаагаар борлуулж, төсвийн орлого өсөх боломжтой хэмээн Сангийн яам үзэж байна.
- Батлан хамгаалах болон Хил хамгаалах байгууллагуудын зарим чиг үүргийг Тагнуулын ерөнхий газар шилжүүлэх замаар урсгал зардлыг бууруулах гэнэ.
- Дэлхийн зах зээлд нефтийн үнэ хог болтлоо уруудаж байгааг Та, бид харж байна. Шатах, тослох материалын хувьд импортоос хараат бидний худалдан авдаг авто бензин, дизелийн түлшний хилийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурч, нефть импортлогч компаниудын ашигт ажиллагаа дээшилсээр байна. Харин Ч.Сайханбилэгийн Засгийн газар үүнийг хязгаарлахаар төлөвлөжээ. Тодруулбал, шатахууны гаалийн болон онцгой албан татварыг тонн тутамд нь 200-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хуулийн төсөл боловсруулсан байна. Ингэснээр энэ онд 61.3 орчим тэрбум төгрөгийн орлого төсөвт нэмж төвлөрүүлэх боломжтой аж.
- Татварын хуримтлагдсан өр төлбөрийн барагдуулах арга хэмжээ авна.
Ч.Сайханбилэгийн танхим хэмнэлтийн ийм төсвийг УИХ- д хэлэлцүүлэхээр оруулаад байна. Сургаар нь Үйлдвэрчний эвлэл уриа лоозонгоо бариад маргааш ч жагсаж магадгүй. Эсвэл УИХ-ын гишүүдийн сүртэй тайлбар ярилцлага зурагтаар, хэвлэлээр цацагдаж ч мэдэх юм. Гэхдээ ингэж хэмнээд ч Засгийн газар дахиад оны эцэст 1.1 их наяд төгрөгийг хаанаас ч юм босгох ёстой. Танаад, тэвчээд 1.179 их наяд төгрөг сох дутахаар байна.
Хэмнээд хэмнээд төсвийн алдагдал ДНБ-ий таван хувиар хэмжигдэнэ
2015 оны төсвийн тодотголын төсөл Монголын улс төрчдийн эрх ашигт нийцэхгүй байх ганцхан үндэслэлээр УИХ-ын хэлэлцүүлэгт унах эрсдэл бий. Ямартай ч уг төслийг УИХ нэн яаралтай дэгээр буюу хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр Байнгын хороо, чуулганаар оруулах захирамжийг спикер З.Энхболд гаргасан. Тэгэхээр төсвийн тодотголын хэлэлцүүлэг УИХ-ын чуулганы танхимаас хэзээ мөдгүй цэнхэр дэлгэцээр танд хүрэх нь.
Сүүлийн зургаа, долоон жилд үлэмж өсөж, данхайж ирсэн Монгол Улсын төсвийг эрүүлжүүлэх эхний алхам нь энэ хэмээн Сангийн сайд Б.Болор томьёолж байна. Улмаар ирэх жил төсвийн алдагдлыг гурван хувьд барьж чадвал 2017 оноос төсвийг алдагдалгүй баталж, хэмнэлтийн төсвийн үр нөлөө нь гарна гэж үзжээ.
Монгол Улсын Их хурал дандаа алдагдалтай төсөв баталж, алдагдлаа бонд гаргаж, зээл авч нөхөж ирсэн. “Энэ байдлаараа үргэлжилбэл эдийн засаг улам хүндэрнэ. Бид төсвөө танаад, эрүүлжүүлж чадвал үр нөлөөллөөр нь хувийн хэвшлээ дэмжээд чөлөөт зах зээлийн эдийн засаг руугаа орно” хэмээн эдийн засагчид тодотгож байна.
Хэмнээд хэмнээд алдагдал нь ДНБ-ий таван хувиар хэмжигдэж буй төсвийг, улмаар эдийн засгийг унагах уу, босгох уу гэдгийг УИХ-ын эрхэм гишүүд шийднэ. Яагаад гэвэл ирэх жил сонгуулийн жил. 2008, 2012 оны сонгуулийн жилийн төсөвт 40-50 хувийн зардал нэмэгдэж орж ирсэн байдаг хэмээн Сангийн сайд эрхэм өөрөө хэлсэн билээ.
Төсвийн төслийн хэлэлцүүлгийн сценарийг төрийн ордонд бэлтгэж буй. Магадгүй төсөвт ямар төслийн хөрөнгө оруулалт чихэхээ, яаж төслийг унагахаа төсвийн тодотголыг цоохорттол эрээчиж суугаа УИХ-ын эрхэм гишүүд төлөвлөж суугаа биз.
Б.Цэцэгсүрэн