“Манай улс эсийн банкгүй цөөхөн орны нэг. Эсийн банк байгуулчихвал чөмөг шилжүүлэн суулгах шаардлагатай 100 хүний амийг аврах боломжтой” гэж Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цусны эмгэг судлалын тасгийн эмч нар хэлж байна. Тус эмнэлгийнхний гаргасан судалгаагаар цусны хавдар нь хүндэрсэн, чөмөг шилжүүлэн суулгах зайлшгүй шаардлагатай 80-100 хүн бий.
Эсийн банк гэдэг нь тухайн хүний цусны мэдээллийн санг бүрдүүлж кодлох үүрэгтэй. Тэрчлэн хүний эхэсийг хөлдөөж хадгалах зориулалт бүхий тусгай байгууламж юм. Ийм банк дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын судалгааны гол цөм нь болдог. Гэтэл Монголд үүнийг яаралтай байгуулах шаардлагатай зүйл биш хэмээн хойш тавьсаар өдий хүрчээ.
Донороос үүдэл эс суулгуулахын тулд цусны хавдартай хүмүүст эсийн банк шаардлагатай
Цусны болон хавдрын эмч мэргэжилтнүүд эсийн банк байгуулах асуудлыг салбарын яамандаа байсхийгээд л тавьдаг нааштай хариулт сонсолгүй удаж байна. Аргаа барахдаа эмч нар өөрсдөө төсөл санаачилж, Улаанбаатар хотын захиргаатай хамтраад эсийн банк байгуулах санал тавьжээ. Бас л олигтой дэмжлэг авч чадалгүй замхарчээ. Тиймээс энэ талаар бүр дурсахаа ч больсон байна.
Дотооддоо эсийн банкгүй улс өндөр хөгжилтэй орнуудын эсийн банктай харилцах эрхгүй гэж эмч нар онцолсон. Учир нь олон улсын эсийн банктай харилцаа тогтоохын тулд заавал эсийн банк байгуулж, улсынхаа донорын мэдээллийн санг бүрдүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг юм байна. Дүрмээрээ бол өөрсдийн эсийн банкнаас тохирох донор олдохгүй бол гаднын улс руу хандаж, таарах эс хайдаг юм билээ. Гэвч өнөөдөр ийм боломж нээгдээгүйгээс цусны хавдартай хүмүүст удаан амьдрах горьдлого алга.
Монголд хоёр жил гаруйн өмнө чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлсэн. Энэ нь манай эрүүл мэндийн салбарын хөгжил нэг алхам урагшилсныг илтгэнэ. Одоогоор хоёр хүнд чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийгээд байгаа юм. Эл хоёр хүн ч азтайд тооцогдоно. Учир нь өөрсдийнх нь цусны эрүүл эсийг ялгаж, буцаан суулгах аргаар эмчилсэн болохоор тэр. Хэрэв донор шаардлагатай байсан бол, хатуухан хэлэхэд тэд үхлээ хүлээхээс өөр сонголт үлдэхгүй. Одоохондоо донороос үүдэл эс шилжүүлэн суулгах боломжгүй болохоор энэ төрлийн эмчилгээ хийж эхлээгүй ч манай эмч нар хэдийнэ бэлтгэгджээ. Донороос үүдэл эс шилжүүлэн суулгахын тулд эсийн банктай байх ёстой аж. Иймээс донор шаардлагатай хүмүүс гадагшаа явахаас өөр гарцгүй.
Бололцоотой хүмүүс нь БНСУ, Сингапур, Герман руу явж эмчлүүлэх сонголт бий. Гэвч тийш очиж эмчлүүлэхэд дор хаяж 150 сая төгрөг шаардлагатай. Зарим нэг нь 500 сая хүртэл төгрөгөөр эмчлүүлсэн тухай хянагч эмч нь ярьж байна.
Ийм хэмжээний мөнгө төлөөд эмчилгээ хийлгэх санхүүгийн боломжтой хүн өвчтөнүүдийн дунд хэр олон байгаа вэ гэдэг гол асуудал юм. Нэгэнт төлбөрийн чадамжгүй хүмүүс гадагшаа яваад эрүүл саруул болж ирэх боломжгүй тул химийн тариагаар л өдөр хоногийг аргацааж байна. Учир нь хүн бүрт өөрийнх нь эсийг ургуулаад буцааж суулгах боломжгүй. Тэдэнд зайлшгүй донор хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, амьд үлдэх найдвар тун бага.
Цусны болон хавдрын эмч мэргэжилтнүүд эсийн банк байгуулах асуудлыг хөнддөг ч нааштай хариулт сонсолгүй өнгөрчээ
Манай улсад цусны хавдрын өвчлөл нэмэгдсээр байна. Жилд ойролцоогоор 20-25 хүүхэд өвчилдөг гэсэн мэдээллийг салбарын мэргэжилтнүүд баталлаа. Эдгээр өвчтөнд чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж, амийг нь аврахын тулд донорын үүдэл эс хадгалах банкны хэрэгцээ зайлшгүй гарч байгаа юм. Эсийн банк зөвхөн чөмөг шилжүүлэн суулгуулах шаардлагатай хүмүүст хамаатай асуудал ч биш. Нойр булчирхай шилжүүлэн суулгахад ч хувь нэмрээ оруулах учраас эмч хийгээд өвчтөнүүд эсийн банктай болохыг мөрөөдөж сууна.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд өнгөрсөн жил цөм лаборатори байгуулж, хүн, амьтан, ургамлын эсийг цельсийн -250 градуст хөлдөөх төхөөрөмж суурилуулсан. Гэвч энэ нь ердөө багш, оюутнуудын судалгааны ажилд ашиглахаас хэтрэхгүй. Угаасаа зориулалт нь энэ. Дээр дурдсан баримтыг дахин сануулая. Жилд 20-25 хүүхэд цусны хавдраар өвчилж байна гээд бод доо. Монголын хүн амтай харьцуулахад өндөр үзүүлэлт. Хамгийн гол нь өвдсөн нэг хүний цаана олон олон халуун бүл шаналан зовж буйг мартаж болохгүй. Магадгүй тэдний дунд бидний ойрын ах дүүс байхыг ч үгүйсгэх аргагүй. Ингээд бодохоор эсийн банктай болох асуудал Монгол төрийн нэн тэргүүнд шийдэх ажлын нэг баймаар. Хэдий хямралтай ч эрүүл мэндийн салбарт хөрөнгө хаяж чадвал олон хүний амийг аврах бололцоотой болно гэдгийг салбарын сайд болон эрх баригчдад дуулгая.
Б.Гандолгор