Сангийн хөрөнгө арилжааны найман жижиг банк зэрэг дампуурахыг даахуйц хэмжээнд хүрсэн
Хадгаламжийн даатгалын корпорацийн дэд захирал Ч.Сайнбилэгтэй ярилцав. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдлын улмаас арилжааны банкуудын чанаргүй зээлийн хэмжээ өсөж байгаа ч даатгалын тохиолдол үүсээгүй гэдгийг тэрбээр тодотгож байлаа.
-Хадгаламжийн даатгалын корпораци байгуулагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Даатгалын тохиолдол үүсэхэд сангийн хөрөнгө хүрэлцэхүйц хэмжээнд хүрсэн үү?
-Хадгаламжийн даатгалын нөөц сангийн хөрөнгө системийн хэмжээгээр хадгаламжийн дөрвөн хувьтай тэнцвэл зорилтот хэмжээндээ хүрлээ гэж үздэг. Энэ бол олон улсын жишиг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 200 тэрбум төгрөгийг Хадгаламжийн даатгалын санд хуримтлуулчихсан байна. Энэ нь системийн нөлөө бүхий банкуудаас бусад буюу жижиг банкуудыг татан буулгасан, эсвэл дампуурсан нөхцөлд Хадгаламжийн даатгалын тухай хуулийн дагуу даатгагдсан бүх хадгаламжийг олгоход хангалттай хэмжээнд хүрэлцэнэ.
Харин дундаж хэмжээтэй, эсвэл нэг том банкны тухайд нөөц хараахан хүрэлцэхгүй. Бидний тооцооллоор 400 тэрбум төгрөгт хүргэх хэрэгтэй. Түүнд хүрэхийн тулд өнөөгийн хадгаламжийн, банкны системийн эх үүсвэрийн өсөлтийг авч үзвэл бидэнд дахиад 6-8 жил шаардлагатай. Гэхдээ нөөц сан зорилтот түвшиндээ хүрээгүй ч эрсдэл үүсэхэд бид хуулийн дагуу арга хэмжээ авч үйл ажиллагаагаа явуулна.
-Даатгалын сангийн хөрөнгө жилд хэр хэмжээгээр өсөж байна вэ?
-Сан байгуулагдсан эхний нэг жилд Засгийн газар, Монгол банк тус бүр 50 тэрбум төгрөг байршуулж, нийт 100 тэрбум төгрөгтэй үйл ажиллагаагаа эхэлсэн. Арилжааны банкуудтай хэлэлцэж, зөвшилцсөний дагуу 2013 оны жилийн эцэс гэхэд хураамж болон нөөцийн сангийн орлого байршуулсан хэлбэрээр нийт 108 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. 2014 оноос үйл ажиллагаа жигдэрч, сангийн хөрөнгө улиралд дунджаар 10 орчим хувиар өсөлттэй байлаа. Өөрөөр хэлбэл, жилд 40 хувийн өсөлттэй. Харин 2015 онд манай Үндэсний хорооноос банкуудаас татан төвлөрүүлэх хураамжийн хувь хэмжээг багасгасан. Үүнтэй холбогдуулаад хураамжийн нөөц сангийн өсөлт бага зэрэг буурч байна. Гэхдээ улиралд 7-8 хувиар өсөж байгаа.
-Хураамжийн хэмжээг багасгасан гэхээр анхаарал татаж байна. Монголын арилжааны банкуудын эрсдэл буурч байна гэсэн үг үү. Яагаад хураамжийн хэмжээг бууруулсан юм бол?
-Нэг талаас, хураамжийн хэмжээг эрсдэлээс хамаарч бууруулдаг. Гэхдээ нөгөө талаас даатгалын үйл ажиллагаанаас хамаарч бууруулж болно. Бид сүүлийн хоёр жилд даатгалын эрсдэлд суурилсан хэлбэрээр хураамжаа авсан. Өөрөөр хэлбэл, системд нөлөө бүхий томоохон болон жижиг, дунд банкуудын төлөх хураамжийн хэмжээ бага зэрэг ялгаатай байв. Тэгвэл 2015 оны хоёрдугаар улирлаас бид сангийн үйл ажиллагаагаа олон улсын зарчимтай уяж, flat rate буюу нэг ижил хувь хэмжээгээр хураамж авдаг болсон.
Гэхдээ том банкуудын төлдөг шимтгэлийг бууруулаагүй. Тэр бол өнгөрсөн хоёр жилд өгч байсан хэмжээгээрээ үргэлжлүүлэн төлж байна. Харин арилжааны жижиг банкуудын хувь хэмжээг бага зэрэг бууруулсан. Өнөөдөр манай Хадгаламжийн даатгалын сангийн гишүүн банкууд бүгд нэг ижил хувиар хураамж төлж байгаа. Банкуудын үйл ажиллагаа сайн болчихлоо, системийн хэмжээнд эрсдэл буурч байна гэдэг үүднээс хураамжийг буулгасан зүйл байхгүй.
-Хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагаанд мөн банкуудын эрсдэлийн түвшинг үнэлэх, хянах ажил багтдаг юм билээ. Монголын арилжааны банкуудын эрсдэл хэр байна вэ?
-Бид хуулиараа яг ийм чиг үүрэгтэй байгууллага. Хуулийн дагуу арилжааны банкуудаас тайлан, мэдээ авдаг. Гэхдээ энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Арилжааны банкуудын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд үнэлээд, эрсдэлийг нь тооцоолно гэдэг нүсэр ажил. Өнөөгийн нөхцөлд бид арилжааны банкуудаас мэдээллийг нь зөвхөн тайлангийн түвшинд авч, боловсруулах байдлаар, өөрсдийгөө судалгаагаар хангаж байна.
Харин Монгол банк зайнаас, мөн газар дээр нь ч очиж хянаж байгаа. Тэгэхээр Монголбанкинд илүү их мэдээлэл төвлөрдөг. Бид Монгол банктай ч, Сангийн яамтай ч хамтарч ажилладаг. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс ч мэдээлэл авдаг. Гэхдээ харамсалтай нь, Монгол банкны зүгээс бидэнд хангалттай хэмжээний мэдээлэл өгөхгүй байна. Мэдээж мэдээллийн нууцлалын асуудал бий. Олон нийтээс хаалттай мэдээллийг Монгол банкнаас ирүүлдэггүй учраас бид бүрэн дүүрэн үнэлж, дүгнэж чадахгүй. Ердөө судалгааны түвшинд л ажиллаж байгаа.
-Чанаргүй зээлийн хэмжээ өссөөр байна. Ер нь даатгалын тохиолдлын магадлалыг үнэлэх зайлшгүй шаардлага гарсан уу?
-Банкийг татан буулгах, дампууруулах, даатгалын нөхцөл үүссэн нөхцөл байдал одоогоор гараагүй. Хэдийгээр системийн хэмжээнд чанаргүй зээлийн хэмжээ өссөн, зээлийн төвлөрөл нэмэгдчихсэн, нөгөө талдаа эх үүсвэр нь хангалттай хэмжээгээр өсөөгүй, буурчихсан байгаа ч банкны үйл ажиллагаатай холбоотой шалгуур үзүүлэлтүүд сайн гэж болно. Тухайлбал, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, ашигт ажиллагаа, түргэн хөрвөх чадвар зэрэг үзүүлэлт сайжирсаар байна. Энэ нь Монгол банкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогын шат дараалсан арга хэмжээний үр дүн. Ялангуяа төлбөр түргэн гүйцэтгэх чадвар гээд гол үзүүлэлт нь сайжирсан. Ийм тохиолдолд даатгалын тохиолдол үүсэх нь харьцангуй бага.
Гэхдээ бид бүх зүйлд бэлэн байх ёстой. Хүндрэлийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулаад, Үндэсний хороогоор батлуулчихсан. Хүндрэлийн үед хадгаламжийн даатгалын нөөц сан хүрэлцэхгүй тохиолдолд хаанаас эх үүсвэр авч, хуулийн дагуу үүргээ биелүүлэх талаар төлөвлөгөө бий.
-Хадгаламжийн даатгалын корпораци бонд гаргах төлөвлөгөө байгаа юу?
-Хуулийн дагуу даатгалын тохиолдол үүссэн үед нөөц хөрөнгө дутсан тохиолдолд л Хадгаламжийн даатгалын корпораци бонд гаргаж, зээл авна. Хүндрэлийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөнд бид хаанаас, хэдий хэмжээний нөөц хөрөнгө цуглуулах боломжтой талаар тусгасан.
-Даатгалын сангийн хөрөнгийг одоогоор хаана хуваан байршуулаад байна вэ?
-Хамгийн эрсдэлгүй, хөрвөх чадвар сайтай санхүүгийн хэрэгсэл, тодруулбал, Засгийн газрын бонд, Монгол банкны үнэт цааст байршуулсан. Өнөөгийн бондын хүүгийн өгөөж зэргээс шалтгаалаад сангийн хөрөнгө боломжийн хэмжээнд өсөж байгаа.
-Өөр улсын Засгийн газрын бондод хөрөнгө оруулах зохицуулалт бий юү?
-Бусад улсын Төв банкны үнэт цаас, өндөр хөгжилтэй орнуудын Засгийн газрын бондод хөрөнгө оруулж болно гэж хуульд заасан. Гэхдээ одоогоор хэрэгжүүлж эхлээгүй. Нэгдүгээрт, өгөөж нь дотоодын үнэт цаастай харьцуулахад бага. Хоёрдугаарт, Үндэсний хорооноос баталсан Хөрөнгө оруулалтын бодлогод гадаад валютаар активаа байршуулахгүй гэсэн заалт бий.
Б.Цэцэгсүрэн