Энэ хичээлийн шинэ жилийн эхний өдөр буюу есдүгээр сарын 1-нд улсдаа ганц Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн шинэ элсэгч 20 хүүхэд хичээлдээ сууж чадахгүйд хүрсэн талаар мэдээллийг бид хүргэсэн. (Энэ талаарх сурвалжлагыг ЭНД дарж уншина уу)
Тус төвийн сургалт болон санхүү, нийтлэг үйлчилгээ хариуцсан албад үл ойлголцсоны улмаас хөгжлийн бэрхшээлтэй гэх тодотголтой 20 хүүхэд сурах их хүслээ “далд хийгээд” сэтгэл гундуухан харих дээрээ тулчихаад байсан билээ.
Гол асуудал нь 2016 оны төсвийг батлах хүртэл эдгээр хүүхдэд сар бүр олгох сургалтын тэтгэлэг 70 мянган төгрөг болон багш нарын цалин зэрэг зардал байхгүй учраас хичээллэх боломжгүй байтал бүртгэл явуулж, есдүгээр сарын 1-нд сургууль дээрээ цуглуулсан.
Тэгвэл энэ асуудал нааштайгаар шийдэгджээ. Бусдын гарыг харахгүй ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг хайж мэргэжил эзэмшихээр тус төвийг зорин ирсэн эдгээр хүүхдийн асуудлыг шийдвэрлэсэн сайхан мэдээг дуулгая.
Асуудлыг хөндсөнөөс хойш тус төвийнхөн энэ асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг байгуулан хэд хэдэн удаа хуралдсаны эцэст, бүртгүүлсэн 20 хүүхдийг дахин оношлогоонд оруулан өөр ангиудад хуваарилжээ. Харин эрүүл мэндийн шалгалтаар тэнцэхгүй 6 хүүхдэд зориулан хоёр сарын турш мэргэжлийн баримжаа олгох Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа аж.
Хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүд эхний ээлжинд нийгэмшиж, улмаар сурах дадал эзэмшсэний дараа мэргэжлийн анги руу шилжих боломжтой юм байна.
Энэ талаар СЗХҮТ-ийн Боловсролын сэргээн засалтын газрын дарга Б.Батдорж хэлэхдээ,
-Жилдээ 1152 цагийн хичээл ордог. Энэ ачааллыг даах чадваргүй хүүхдийг бид авах боломжгүй. Жилийн жилд бид тэнцэхгүй хүүхдүүдээ яах вэ гэдэг асуудалтай тулгардаг. Эцэг эхчүүд аравдугаар сар дуустал хүүхдээ сургуульд сургана гэж хөөцөлдсөөр байдаг. Үнэхээр сурах бололцоогүй бол уучлалт гуйгаад явуулах шаардлагатай. Унаж тусдаг хүүхэд тогоочийн ангид ороод халуун зуухан дээр унавал яах вэ? Үүнийг бодох хэрэгтэй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон зорилтот бүлэгтээ хүрэх ёстой төрийн үйлчилгээ үзүүлдэг ганц байгууллага нь манайх. Энэ талаа бодсон ч тэр аль болох хүүхэд үлдээхгүй, сургахыг л боддог. Тэгэхээр энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулахад зайлшгүй нэг анги хэрэгтэй байсан юм.
Даргын зөвлөл хуралдаад энэ асуудлыг шийдлээ. Энэ жилээс Хөгжлийн хөтөлбөр гэдэг зүйлийг хэрэгжүүлж эхлэхээр болоод байна. Энэ нь юу вэ гэхээр хараахан мэргэжлийн чиг баримжаа эзэмших боломжгүй хүүхдүүдийг тусгайлан хоёр сарын хугацаатай сургаад, цаашдаа хөрөнгө мөнгөний бололцоо байвал үргэлжлүүлэн нэг жилийн ангид сургах боломжийг хайх юм. Тиймээс маш хэрэгцээтэй анги. Хөтөлбөр бол туршилтынх юм” гэлээ.
Энэ хичээлийн жилд СЗХҮТ-д 7 ангид 65 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна.
Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн сүүлийн гурван жилийн хугацаанд төгсөгчдийн 60-аас дээш хувь нь ажлын байртай болсон байна. Ямартай ч асуудал нааштайгаар шийдэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сургуульд сурч нийгэмшихээс гадна мэргэжил эзэмших боломжтой боллоо.