Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр 14 цагаас эхэллээ. Хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудлыг хэлэлцсэн юм.
Нийтийн тээврийн компаниуд орлогогүй болж, цалингаа тавьж чадахаа болчихлоо гэсэн шалтгаанаар өчигдөр сул зогсож, иргэдэд багагүй хүндрэл учирсан.
Гэтэл 1050 гаруй нийтийн тээврийн хэрэгсэл үйлчлэх ёстойгоос өнөөдрийн байдлаар 376 тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа аж.
Нийслэлийн удирдлага өнгөрсөн долоо хоногт нийтийн тээврийнхэнтэй уулзаж, хувийн компаниуд санхүүгийн хүндрэлд орсон асуудлыг ярилцжээ.
Энэ үеэр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн төлөөлөгчид картын орлогоо хурааж авдаг операторын ажлаа бид өөрсдөө хийнэ. Харин Нийтийн тээврийн газар ажлын гүйцэтгэлээр мөнгийг нь хуваарилдаг ажлыг хэрэгжүүлээч гэсэн санал гаргажээ.
Түүнчлэн долоо хоногийн өмнөх хуралдаанаар ажлын гүйцэтгэлийн норм, тарифыг тогтоох ажилд хугацаа хэрэгтэй байгаа учраас одоогоор найм, есөн сарын нөхөх олговрыг 100 хувь биш 80 хувийг олгохоор тохиролцсон байна. Нийтийн тээврийн газраас найм, есөн сарын нэхэмжлэл болох 661 сая, 973 сая төгрөгийг бүх компаниудын дансанд өчигдөр шилжүүлжээ.
Долдугаар сарын 29-нөөс смарт карт нэвтэрч эхлэхэд цагийн тарифаар үйлчлэх гэрээнд Нийслэлийн тээврийн газар хувийн компаниудтай гарын үсэг зуржээ. Харин наймдугаар сарын 15-наас шинэ чиглэл нэвтэрч эхлэхэд Улаанбаатар хотод нийтийн тээвэрт явж байсан нийтийн тээврийн 30 хувийн чиглэл өөрчлөгджээ. Харин одоо аж ахуйн нэгжүүдийн тавьж байгаа шаардлага бол тарифаар мөнгө өгнө гэж хэлээд шинэ чиглээрээр явуулчихлаа. Одоо Нийслэлийн тээврийн газраас өгч буй мөнгө хүрэлцэхгүй байна. Цагийн тарифийн зөрүүг тооцож өг гэсэн шаардлагыг тавиад байгаа аж.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдааны уур амьсгал нилээд хурцадмал байлаа.
"Сүүлийн жилүүдэд хамгийн их шүүмжлэлд өртөөд байсан гурван үйлчилгээний нэг нь нийтийн тээвэр байсан юм. Өмнө нь хүндээ үйлчилдэг биш хүн ачдаг нийтийн тээврийн үйлчилгээ байсан. Ийм учраас нийтийн тээврийн үйлчилгээг хүн арддаа чиглүүлсэн ухаалаг картын системийн ажлыг хийж эхэлсэн. Нийтийн тээврийн салбарт ийм том өөрчлөлтийг маш богино хугацаанд хийсэн. Өнөөдөр ийм том ажлын үр дүнг нийтийн тээврийн үйлчилгээ авдаг иргэний нүдээр харвал өнөөдөр нийслэлийн иргэд үнэхээр сэтгэл хангалуун байна. Би явж үзлээ, асууж үзлээ. Иргэд үнэхээр сэтгэл хангалуун байна. Гэтэл өнөөдөр иргэдийг бухимдуулсан ийм асуудал үүсээд байна” гэж Э.Бат-Үүл хэллээ.
Өчигдөр өглөөнөөс сул зогсолт хийж буй хувийн компаниудад шалгалт хийж, хариуцлага тооцохыг хотын дарга Э.Бат-Үүл Нийслэлийн засаг даргын орлогч Н.Гантөмөрт үүрэг болголоо.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир