Катарын Доха хотноо боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж байна.
49 кг-д дэлхийн Универсиад наадмын хүрэл, Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Ганхуягийн Ган-Эрдэнэ тулалдаж байгаа.
Эхний даваанд гоц мөргөсөн тэрбээр өнөөдөр 19 настай, найм дахь жилдээ боксоор хичээллэж буй Японы Цубой Томояатай тулалдлаа.
Г.Ган-Эрдэнэ тоглолтын эхнээс өрсөлдөгчөө илүүрхсээр 3:0-ээр буулган авч шилдэг наймд үлдлээ.
Медалийн төлөө Оросын Якут гаралтай 2015 оны Европ тивийн аварга, 2014 оны дэлхийн Универсиад наадмын аварга Егоровтой тулалдана.
2014 оны дэлхийн Универсиад наадмын финалд Монголын боксчин Г.Ариунболдыг 2:1-ээр ялж аварга болсон билээ.