“Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээл – Одоо ба ирээдүй” сэдэвт Нийслэлийн зөвлөгөөн боллоо.
Дэлхийн болон Монгол улсын хүн амын амьдралын хэв маяг өөрчлөгдөж, буруу хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй Халдварын бус өвчинд өртөгсдийн тоо хурдацтай нэмэгдэж, нийгмийн эрүүл мэндийн нэн тулгамдсан асуудлын нэг болж байна.
Хоол, шим тэжээлийн шинжлэх ухаан хурдацтай хөгжиж буй өнөө үед дэлхийн хөгжингүй улс орнуудын эмчилгээний хоолны арга техник, эмчилгээний хоолны үйлчилгээний онцлог, дэвшилтэт талыг өөрийн орны практикт нэвтрүүлэх нь нэн чухал байна.
Мөн энэ чиглэлээр ажиллаж буй тогооч, хоол зүйч, технологич нарын мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байна.
Энэхүү зорилгын хүрээнд НЭМГ-ын харъяа 28 байгууллага, ЭМСЯ-ны харъяа УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХСҮТ, ХӨСҮТ-ийн ахлах тогооч, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нар эмчилгээний хоолны чиглэлээр номын дуу сонсож, тулгамдсан асуудлаар зөвлөлдлөө.
Тус зөвлөгөөнд ЭМСЯ-ны Хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Д.Ганзориг оролцож төрөөс эмчилгээний хоолны чиглэлээр баримтлах бодлогын талаар танилцуулсан юм.
Мөн ШУТИС, ҮТС-ийн Шим тэжээл судлалын төвөөс Эмчилгээний хоол, үйлдвэрлэл, шим тэжээлийг сайжруулах талаар хэрэгжүүлж буй төслийн талаар ярилцав.
Хан Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр хэрэгжиж буй Эмнэлгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, шим тэжээлийг сайжруулах төслийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж, эрүүл мэндийн байгууллагын эмчилгээний хоолны өнөө ба ирээдүй сэдвээр санал солилцсон талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.