Кино театрт очиж, кино үзье гэхээр ажлын ачаалал, үр, хүүхдээ хичээл, сургуулиас нь авах зэрэг шалтгаанаас болоод үзэж чаддаггүй хүмүүст гэрээсээ үзэх боломжийг Юнивишн олгодог билээ. Видео санд байрлах Hollywood box цэснээс шинэ кинонуудыг, Hollywood сан цэснээс он, оны шилдэг кинонуудыг хэрэглэгчид үзэж болдог.
Бид уншигчиддаа зориулан Юнивишнийн видео санд 7 хоног бүр шинээр нэмэгдэж байгаа кинонуудын мэдээллийг хүргэдэг уламжлалтай билээ. Ингээд энэ 7 хоногт ямар, ямар гайхалтай кинонууд нэмэгдсэнийг хүргэж байна.
Minions(2015)
Минионууд Gru-тэй учрахаас өмнөх түүхийг энэхүү хүүхэлдэйн кинонд өгүүлэх болно. Зуун зууныг дамжин дэлхийн хамгийн хорон санаатай гэсэн болгоныг Минионууд дагадаг байлаа. Эртний үлэг гүрвэлээс авахуулаад Францын хаан Наполеонд хүртэл дагаар орсон байна. Он цаг өнгөрч, тэд дахин шинэ эзэн хайж эхэлнэ. Энэ удаа хэнд дагаар орох бол?
Air (2015)
Химийн зэвсэгээс болж ирээдүйд агаар хорт хийгээр дүүрдэг. АНУ-ын засгийн газраас хэд хэдэн газар доорх хонгил барих бөгөөд тэндээ криогенийн аргаар эрдэмтдийг унтуулна. Зургаан сар тутамд эрдэмтэд сэрж хонгилын аюулгүй байдлыг шалгах үүрэгтэй байлаа. Cartwright, Bauer хоёр зургаан сарын дараа сэрэх боловч тэдний хонгилд гал гарснаар тэдэнд аюул учирна.
Batkid Begins (2015)
Бодит түүхээс сэдэвлэн хийсэн уг баримтат кинонд хорт хавдартай хүү Miles Scott-ын мөрөөдөлийг биелүүлж байгаа талаар өгүүлнэ. Хүү Batman болж, хүмүүсийг аврах чин хүсэлтэй нэгэн юм. Олон мянган хүмүүсийг тусламжтайгаар Сан Франциско хотыг Готам хот болгон хувиргаж, хүү нэг өдөр Batman-ы дүрд хувиран хүмүүст туслана.
Insidious: Chapter 3 (2015)
Гэнэн Quinn Brenne нас барсан ээжтэйгээ холбоо тогтоохоор оролдоно. Тэрээр эмч Elise Rainier-ийн тусламжийг авахаар шийддэг. Гэвч хүүхэд насанд нь болж байсан зүйлсээс болж тэрээр шөнө унтаж байхдаа хачирхалтай, аймшгийн зүйлүүдийг мэдэрч эхэлнэ. Ингээд эмнэлэгт хүргэгдсэн Quinn-ыг тамаас аврахын тулд аав нь эмч Elise дээр дахин тусламж гуйн очдог.
Fun Size (2012)
Halloween-ын баяраар ямар дүрд хувирахаа шийдээд, найзуудтайгаа яг баярт явдгийн даваан дээр төлөвлөгөө чинь нуран унавал яах уу? Ингэхдээ бүр бага насны сахилгагүй дүүгээ харж үлдэх хэрэгтэй болвол хэнд ч сайхан санагдахгүй нь мэдээж. Үүн дээр дүү чинь хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихвол бүр ч хэцүү юм болох нь дамжиггүй.
The Girl with Dragon Tattoo (2011)
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн чиглэлээр нийтлэл бичдэг сэтгүүлч Mikael Blomkvist нэгэн аллагын хэрэг дээр ажиллахаар болно. Уг хэрэг дээр түүнд мэргэжлийн хакер хэрэг болох бөгөөд тэрээр өнгөрснөө мартаж чадаагүй, таагүй амьдралаасаа салж чадахгүй яваа хакер Lisbeth Salander-тэй танилцдаг. Тэд хамтдаа олон жилийн өмнө болсон учир нь тайлагдаагүй, нууцлаг хэргийг хэрхэн мөрдөхийг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.
Sex and the City: The Movie (2008)
Бүсгүйчүүдийг чамгүй хугацаанд телевизээс уяж чадсан цувралуудын нэг яах аргагүй Sex and the City юм. 2008 онд бүрэн хэмжээний кино нь гарсан бөгөөд дунд эргэм насны дөрвөн найзын нөхөрлөл, хайр дурлал, хувцас загварын талаар өгүүлдэг билээ. Carrie Bradshaw өөрийн мөрөөдлийн залуу, олон жилийн турш салж нийлсэн харилцаатай байсан ноён Big-тэй гэрлэхээр болдог. Гэвч хуриманд арай бэлэн биш байсан ноён Big хуримын өдрөө Carrie-г олон зочдын өмнө орхин явна...
All the King’s Men (2006)
1946 онд Пулицерийн шагнал хүртсэн All the King’s Men зохиолоос сэдэвлэн хийсэн энэхүү кинонд 1928-1932 оны хооронд Louisiana мужийн амбан захирагчаар ажиллаж байсан Huey Long-ын амьдралыг өгүүлэх болно. Улс төрийн бохир ертөнцөд бидний нүднээс далд болдог явуулгуудыг илчилсэн бүтээл болжээ.
The Legend of Zorro (2005)
Киноны үйл явдал өмнөх ангиас есөн жилийн дараа үргэлжлэх бөгөөд АНУ-ын захиргаанд California муж багтах эсэх талаарх санал асуулга бүх нийтийн дунд явагдахын өмнө болсон нэгэн үйл явдал Alejandro De LaVega буюу Zorro-г эхнэр Elena-гаас нь салгахад хүргэнэ. Zorro байхаа больж маскаа тайлсан цагт Elena түүнтэй эргэн нийлэх тухай бодно хэмээдэг. Бүх зүйлийг болихоор шийдэн, амар тайван амьдралыг сонгох тэр мөчид шинэ дайсан гарч ирснээр амлалтаа биелүүлэхээ болиход хүрнэ.
Orange County (2002)
California-д амьдардаг жирийн залуу Shaun Brumder зохиолч болох чин хүсэлтэй бөгөөд тэрээр Stanford-ын их сургуульд элсэх өргөдөл гаргах боловч татгалзсан хариу сонсоно. Харин энэ бүгд өөрийнх нь буруу биш өргөдлийг яаж бичих заавар өгсөн зөвлөх багшийн буруу болохыг тэрээр олж мэддэг. Ингээд тэрээр хүссэн сургуульдаа элсэхийн тулд боломжтой гэсэн бүхий л аргыг хэрэглэхээр шийднэ.
Men in Black II (2002)
Хууль бусаар дэлхий дээр амьдарч буй харийнхантай тэмцэх, дэлхийгээ гадны халдлагаас хамгаалах ажил эрхлэх болсон Jay шинэ хэрэг мөрдөж эхэлнэ. Түүний хамтрагч Kay тэтгэвэртээ гарч, жирийн хүн болох бөгөөд өмнө хийж байсан ажлынхаа талаарх ой санамжаа устгуулсан байв. Харин Jay-ийн шинэ мөрдлөгт Kay-ийн тусламж хэрэгтэй байсан учраас түүнийг эргүүлэн агентлагт авчирна. Юу ч санахгүй байгаа Kay хуучин хамтрагч Jay-дээ туслаж чадах болов уу?
X-Men (2000)
Марвелийн комик номоос сэдэвлэн хийсэн уг бүтээлд мутантууд яаж өөрсдийгөө мэдсэн, хэрхэн нэгдэн нийлсэн талаар өгүүлэх юм. Magneto хүмүүсийн эсэргүүцлийг болиулахын тулд дайн хийхээр шийддэг. Түүний хийх дайнд өсвөр насны мутант охин Marie хэрэг болох бөгөөд энэ бүгдийг зогсоохын тулд Charles Xavier өөрийн хүмүүсээ явуулна. Тэдэн дээр Wolverine нэмэгдэнэ.
I Know What you did Last Summer (1997)
Ахлах сургуулийн төгсөх ангийн дөрвөн найз зугаалж явахдаа осол гаргаж, нэгэн загасчныг дайрч орхино. Хийсэн хэргээ нуухын тулд тэд хохирогчийг далай руу хаясан нь буруу алхам болдог. Учир нь нас барсан гэж бодсон загасчин дөрвөн найзыг ангуучилж эхлэх бөгөөд тэднээс харгисаар өшөө авна.
Honey, I Shrunk the Kids (1986)
Wayne Szalinski бол нууц шинжлэх ухааны төсөл дээр ажилладаг эрдэмтэн юм. Тэрээр аливаа зүйлийг жижгэрүүлдэг төхөөрөмж бүтээх явцад санаандгүйгээр өөрийн хүүхдүүдийг жижигрүүлэж орхино. Эрдэмтэн маань хүүхдүүдээ эргээд хэвийн хэмжээнд нь хувиргаж чадах болов уу?
Ivanhoe (1952)
1820 онд анх хэвлэгдэж байсан ижил нэрт зохиолоос сэдэвлэн хийсэн уг кинонд хаан ширээний төлөөх тэмцлийг харуулдаг. Хаан ширээгээ алдсан Richard хааныг эргүүлэн авчирч төр барьж буй дүүг нь зайлуулахын тулд хааны үнэнч албат Ivanhoe хамаг чадлаараа тэмцэнэ.
Тус кино дэлгэцийн түүхэн сонгодог бүтээлүүдийн нэг бөгөөд Оскарын шагналд гурав, Алтан Бөмбөрцөг наадамд хоёр төрлөөр нэр дэвшиж байсан. Мөн тухайн жилээ Англид хамгийн олон үзэгчтэй байсан кинонуудын дөрөвт бичигдэж байжээ.
Behind the Camera (2013)
Найруулагч E J-yong шинээр бүтээх кино багийнхантайгаа шинэлэг аргаар харьцахаар шийднэ. Тэрээр зураг авалтын талбай дээр бус хаа холын Америкт очин дэлгэцээр дамжуулан кино багаа удирдаж зураг авалтаа хийхээр шийддэг. Найруулагч гэж хүн зургийн талбай дээр байхгүй бол кино багийнхан яах бол? Ийм аргаар кино бүтээх боломжтой болов уу? Зураг авалтын талбай дээрх хүндрэл, жүжигчдийн дундах хов жив, бие биедээ гаргах уур уцаар гоморхол гээд үзэгчдийн нүдэнд харагддаггүй бүхнийг энэхүү киноноос та үзэх болно.
Guardian (2014)
Хоёр хүүхдийн эцэг, жирийн нэг өрхийн тэргүүнд айдас хүргэм дуудлага ирсэн нь хүүхдийг нь барьцаалсан тухай мэдээ байв. Хүүхдээ эрүүл саруул эргүүлж авахын тулд барьцаалагчийн өгөх зааврын дагуу өөр нэг хүүхдийг хулгайлах ёстой болсон нь бүр ч аймшигтай. Хүүхэд хулгайлах нь гэмт хэрэг гэдгийг мэдэж байгаа ч өөрийнхөө хүүхдийг аврахын тулд аргагүйн эрхэнд ийм үйлдэл хийх нь зөв үү?
A Wedding Invitation (2013)
Ахлах сургуульд байхаасаа үерхэж эхэлсэн Qiao Qiao-д Li Xing гэрлэх санал тавьсан ч бүсгүй өөрийгөө бэлэн биш байгааг хэлж, тэд хоёр тийш болно. Гэхдээ тэд нэг тохиролцоонд хүрэх бөгөөд таван жилийн дараа хоёулаа ганц бие байвал гэрлэхээр болдог. Таван жил өнгөрсний дараа ганц бие хэвээр байгаа QiaoQiao-д Li Xing-ээс дуудлага ирнэ. Гэвч энэ дуудлагаар Li Xing QiaoQiao-д хуримын урилга өгөхөөр залгасан байна.
Та бүхэн GoGo TV буланд нэвтрэн, СУВАГ сонголтыг хийснээр UNIVISION сувагт багтах бүхий л киноны трэйлерүүдийг хүлээн авч үзэх боломжтой.