"Улаанбаатар смарт карт" компаниас өчигдөр нийтийн тээврийн компаниудад бэлэн мөнгө болон картын орлогын 10 тэрбум төгрөгийн орлогыг бүрэн олгосон тухай мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр “Тэнүүн огоо”, “Тэнүүн дэлгэр” компаниуд мэдээлэл хийлээ.
Тэд 70 орчим хоногийн орлого болох 10 тэрбум төгрөг нь зөвхөн түлшинд зарцуулагдсан гэж ярилаа. Өмнө нь кондуктортой ажиллаж байхад сардаа 11 тэрбум төгрөгийн орлоготой ажилладаг байсан гэнэ. Тодруулбал, тэд сард 5,8 тэрбум төгрөгийг нөхөн олговроор, шугаманд яваад бэлнээр кондукторууд 5 тэрбум төгрөг олж байжээ.
Одоо хоёр сарын хугацаанд 10 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байгаа нь юундаа ч хүрэхгүй байна гэв.
Түлшний зардлын тооцоо:
Нэг автобус өдөрт дунджаар 85 л түлш зарцуулдаг байна. 85 литрийг түлшний 1790 төгрөгт үржүүлбэл 152'150 төгрөг болох бол Улаанбаатар хотод өдөрт үйлчилдэг 1000 автобусны түлшний нэг ажлын өдрийн зардал 152'150'000 /нэг зуун тавин хоёр сая нэг зуун тавин мянга/ төгрөг болж байна.
Тэгвэл 70 хоногт үйлчилгээнд ажилласан автобусны зөвхөн түлшний зардал нь 10'650'500'000 /арван тэрбум зургаан зуун тавин сая таван зуун мянга/ төгрөг болж байна.
Тиймээс энэ 10 тэрбум төгрөгийг зөвхөн түлшинд зарцуулаад дуусч байгаа бөгөөд үүнээс гаднах ажилчдын цалин, хоолны мөнгө, техникийн тос, элэгдэл хорогдолд зарцуулах мөнгөгүй болжээ.
“Тэнүүн дэлгэр” компанийн захирал С.Энхболд:
"Мэргэжлийн байгууллага нь тооцоод гаргачихсан. Нэг автобус нэг машин цаг ажиллахад 34000 төгрөгийн зардал гарна. Гэтэл бид 75 хоног тасралтгүй ажилчихаад нэг машин цагт 14 мянган төгрөгийг авсан. 75 хоногт цаг тутам 20 мянгын алдагдалтай ажилласан аж ахуй нэгжүүд хаашаа явах вэ?" гэв.
"Тэнүү огоо" компанийн захирал А.Ганхуяг:
"Нөхөн олговроор 80 хувийг олгосон гэж ярьж байсан ч хоёр сард нийтдээ ердөө 1 тэрбум 700 сая төгрөг орсон. Тиймээс бид зардлаа нөхөх ямар ч боломжгүйд хүрлээ.
Үнэхээр бид тээврээ хиймээр байна. Буудал дээр зогсч байгаа хүүхдүүдийг хараад сэтгэл зовж байна. Одоо нэгэнт хотын удирдлагууд ойлгоод санхүүжилтийг шийдээд өгье гэсэн тул бид ажилдаа гарна" гэв.
Тэд өнөөдрөөс эхлэн ажлын хэвийн горимдоо шилжихээр болсон байна.
Гэрэл зургийг: Б.Бямба-Очир