Анир гүм хийгээд хязгааргүй. Зах нь үл мэдэгдэх элсэн манхан, тэнгэрийн хаяа нийлсэн нүд алдам их тал, хадан цохио, хүрэн улаан тэмээн сүрэг, төөнөх нарны хурц туяа. Говь хэмээх нь цөл газрыг заан нэрлэхийн сацуу нууцлаг, сэтгэл татам гэсэн утгыг ч давхар агуулдаг.
Дивангарт тэнд их далай цэлэлзэж байсны ул мөр өдгөө элснийх нь гүний гүнд л үлджээ. Барагцаагаар 400 сая жилийн өмнөөс эхлэлтэй эртний амьдралын түүхийг агуулсан Монголын их говийн тухай сонсож, ан амьтдынх нь олдворуудыг багаасаа харж өссөн нь М.Болорцэцэгийн палеонтологич болох эхлэлийг тавьсан аж. Түүний аав бол Монголын геологи, палеонтологийн салбарын томоохон эрдэмтдийн нэг, профессор Ч.Минжин агсан юм. Охин нь өдгөө Монголын динозавр судлалын хүрээлэнг тэргүүлэхийн зэрэгцээ Нью-Йорк хот дахь Америкийн Байгалийн түүхийн музейн судлаачаар ажиллаж буй. Тэрбээр өнгөрсөн зун эх орондоо ирж Үлэг гүрвэлийн нүүдлийн музейг уг амьтны өлгий нутгийн нэг Өмнөговь аймагт нээж, хүүхэд залуусын дунд аялуулсан.
Палеонтологич М.Болорцэцэгийн Монголын говиос үүтгэлтэй аян
Түүнчлэн олон нийт түүнийг Тарбозавр Батаарыг анх Монголоос гаралтайг нь илрүүлж, төр засагт мэдэгдэн, буцаж ирүүлэх их ажилд чухал үүрэгтэй ажилласнаар нь мэднэ. Эмэгтэй эрдэмтэн, судлаачдыг дэмжих “Wings Worldquest” нийгэмлэгээс М.Болорцэцэгийг 2009 онд “Wings earth award”-аар шагнасан бол үүнээс нэг жилийн дараа Үндэсний газарзүйн нийгэмлэгээс “Emerging Explorer”-оор нэрлэсэн юм.
-Палеонтологийн юу нь таныг тэгтлээ татсан юм бэ?
-Эртний амьдрал судлах нь надад байсан ганц сонголт биш л дээ. Багадаа бүжиглэх дуртай, урлагт сонирхолтой хүүхэд байлаа. Мөн аялал жуулчлалын салбар сайхан санагдсан нь ч бий. Түүгээрээ замнах тухай бодож байсан ч дунд сургуулиа төгсөөд ШУТИС-ийн геологийн ангид элссэн дээ.
Үүнд мэдээж гэр бүл, аавын нөлөө их. Бага байхад аав хөдөөгүүр судалгаа хийхээр байнга явдаг байлаа. Ирэхдээ сонин чулуу, олдворууд авчирна. Гэрт ч, аавын ажил дээр ч үлэг гүрвэл, эртний амьдралын тухай ном сэтгүүл, кино олон учраас эрхгүй татагдаж эхэлсэн. Зуны амралтаараа хөдөө их явдаг байсан нь хүүхэд насны маань хамгийн сэтгэл хөдөлгөм, тод дурсамжуудын нэг. Энэ нь ч экспедицээр байнга явдаг геологийн ангийг сонгоход нөлөөлсөн. Тухайн үед манай сургуульд палеонтологийн анги хараахан нээгдээгүй байсан учраас Геологийн сургуулийг эрэл хайгуулын инженер мэргэжлээр төгссөн юм.
Гэхдээ палеонтологийг бүр сүүлд бакалаврын зэргээ хамгаалснаас хойш сонгосон. Би өөрөө судалгаа шинжилгээ хиймээр байтал инженерт тийм боломж төдийлөн олдохгүй. Тэгээд ч надад судлаачийн чанар байгааг аав буюу багш маань үнэлсэн учраас цааш үргэлжлүүлэн суралцаж, магистрын зэргээ шүрийн судалгаагаар хамгаалсан.
Мөн тэр үеэс үлэг гүрвэлийн судалгаа руу орохоор шийдсэн. Үлэг гүрвэлийн судалгаанд амьтны анатомийн бүтцийг нарийн мэддэг суурь хэрэгтэй. Тиймээс магистрантурт суралцангаа ХАА-н сургуулийн багшаас нэмэлт хичээл авч, ном үздэг байлаа.
-Та Нью-Йоркийн их сургуульд докторын зэргээ хамгаалсан. Тийш явах үүдийг хэрхэн нээсэн бэ. Докторын ажлын тань сэдэв болон судалгааны үйл явц ямар байв?
-Рой Чепмэн Эндрюсээр ахлуулсан Америкийн Байгалийн түүхийн музейн баг 1922, 1923, 1925 онд Монголын говьд анх судалгаа шинжилгээ хийсэн байдаг. Тэдний нээсэн олдворууд одоо ч энэ музейд бий.
Ингээд нийгэм нээлттэй болж эхлэх үед Монголын ШУА-аас тус музейд дахин хамтарч ажиллах санал тавьснаар 1990-ээд оноос америк судлаачид говьд дахин ажиллах болсон юм. Аав маань уг экспедицийн геологийн зураглалыг хариуцан хийхдээ намайг холбож өгсөн.
Тухайн үед би Геологийн төв лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан байв. Ингээд 1996 оноос эхлэн зургаан жилийн турш тэдэнтэй ажиллаж, их зүйл сурсан. Америкийн талаас монгол судлаач авч ажиллуулсан нь анхнаасаа тэр чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх зорилготой байсан юм билээ.
Судалгааны багийнхан цаашид палеонтологийн чиглэлээр замнах хүсэлтэй, эсэхийг минь асууж, хэрэв тийм бол дэмжих тухайгаа илэрхийлсэн. Дараа нь Америкт ирж, нэг жилийн турш англи хэлээ сайжруулахын зэрэгцээ докторын сургалтандаа элсэх бэлтгэлээ хангасан даа.
-Докторын зэрэг хамгаалсныхаа дараахан Монголын динозавр судлалын хүрээлэнг байгуулсан юм билээ. Гадаадын их сургууль, музейд хийсэн судалгааныхаа дүнд энэ ажлыг эхлүүлсэн үү?
-Өөр орчинд суралцахын хэрээр Монгол дахь асуудлуудаа илүү тод харж, ойлгож эхэлсэн. Наад зах нь монгол судлаачид судалгааны ажлаа бичихэд өмнө нь гарсан өгүүлэл, ном хэвлэлийг эргүүлж харах, унших бааз маш дутмаг. Шинжлэх ухааны номын сан, зориулалтын лаборатори дутагдалтайн дээр эрдэмтэд хийсэн, бүтээснээ танилцуулах тал дээр ажиллаж чаддаггүй. Судлаачид болон олон нийтийн хоорондын харилцаа сул.
Ний нуугүй хэлэхэд улс төрийн оролцоо дэндүү их хэн нэгний эрх ашиг л явж байдаг
Гэтэл би эргээд Монголд очвол ийм л байдал угтахыг мэдэж байсан учраас үүнийг өөрчлөхөд хувь нэмэр оруулах зүйл хийхийг хүссэн нь энэ хүрээлэн юм. Судалгааны байгууллагын загвар болохуйц бүтэцтэйгээр үйл ажиллагаа явуулахыг зорьж байна. Ер нь Монголын судлаачид, эрдэмтдэд олон нийтийн ойлголт, дэмжлэг дутагддаг нь тод анзаарагддаг.
Саяхан ШУА-ийг тараах яриа гарахад хүмүүс эрдэмтдийг шүүмжлэх хандлагатай байсан. Хэдэн хүн юу ч хийлгүйгээр төсвөөс мөнгө аваад суудаг мэт төсөөлөлтэй. Гэтэл шинжлэх ухааны судалгаа нийгмийн оюунлаг талыг хангахын зэрэгцээ чухал суурь болж өгдөг. Уг нь манай судлаачид ч ажлаа хийсээр байгаа. Гол нь түүнийгээ хүмүүст таниулж, ач холбогдлыг нь ойлгуулдаггүйд асуудал оршино.
-Энгийн иргэдийн хувьд шинжлэх ухаан, тухайлбал, таны судалдаг эртний амьдрал, ан амьтны тухай мэдэх зайлшгүй шалтгаан нь юу вэ?
-Энд нэг зүйлийг онцлоход, палеонтологи, археологийн аль аль нь эртний амьдралыг судалдаг учраас ялгааг нь сайн ойлгох хэрэгтэй. Археологи хүний бүтээсэн зүйл дээр илүү төвлөрдөг нийгмийн шинжлэх ухаан бол палеонтологи хэдэн зуун сая жилийн өмнөөс тоологдох амьтан, ургамлыг авч үздэгээрээ байгалийн шинжлэх ухаан юм.
Ер нь шинжлэх ухааныг ойлгоно, мэддэг байна гэдэг хэний ч хувьд өдөр тутмын амьдрал, сонголтуудад нь үр нөлөөтэй. Ололт, нээлт, судалгааны ачаар бусдын үгэнд автахгүй, логиктойгоор сэтгэдэг, зөв шийдвэр гаргаж чадна. Наад зах нь, манай нийгэмд түгээмэл үзэгддэг “Тийм амьтны элэг, бөөрийг залгивал ийм эрхтэнд сайн”, “Ингэвэл тэгнэ, тэгвэл ингэдэг” гэх мэт мухар сүсэгт тулгуурласан, хүний мөнгийг салгах гэсэн явуургүй аргуудаас шинжлэх ухаан л хамгаална шүү дээ.
Судлаачид судалгаа хийсний дүнд мэдлэгүүдийг цуглуулж, түүнийгээ нийгэмд түгээнэ. Үүнээс нь нийгэм буюу ард иргэд зөв дүгнэлт, үндэслэлүүдийг авч чадна.
-Палеонтологи зөвхөн үлэг гүрвэлүүдээр хязгаарлагдахгүй. Эртний ургамал, ан амьтны олон талыг хамруулан судалдаг. Тэгвэл тэр дундаас та юуг онцлон судалдаг вэ. Уг судалгааны тань ач холбогдол юу вэ?
-Палеонтологийг судалж буй амьтнаас шалтгаалан сээр нуруутан, сээр нуруугүйтэн хэмээн хоёр ангилж болно.
Миний хувьд сээр нуруугүйтэнг дагнан судалдаг. Ач холбогдлын хувьд агуулж буй чулуулгийн харьцангуй насыг тогтооход чухал хэрэглэгдэхүүн болдог. Энэ талаасаа ч геологийн шинжлэх ухаантай ойрхон. Магистрын ажлын судалгаандаа чулуулгийн үе давхаргын насыг амьтдаар нь дамжуулан тодорхойлох дээр төвлөрч байсан.
Харин Нью-Йоркийн их сургуульд байхдаа үлэг гүрвэлүүдтэй нэг үед мөр зэрэгцсэн хөхтөн амьтдыг судалсан. Эндхийн музейнүүдэд гэхэд бүх хүн нь байнга ирж, орлогын ихэнх хэсгийг тасалбараасаа бүрдүүлдэг байх жишээтэй. Тэгэхээр хүмүүсийг музей рүү ирүүлэх сэдлийг төрүүлж, сайн сурталчилж чадаж байна. Жишээ нь, музейн танхимд залуучуудад зориулсан үдэшлэг зохион байгуулангаа үзмэрүүдээ танилцуулах, хүүхдүүдийг музейд хонуулах, хосуудад зориулсан хөтөлбөр хүртэл бий.
Холливудын кинонд гэхэд үлэг гүрвэлүүд, эртний аварга амьтад хэрхэн гарч, тэр нь үзэгчдийг байлдан дагуулдгийг та бүхэн мэднэ. Палеонтологиор дамжуулан хүүхэд залуусыг шинжлэх ухаан руу ингэж татаж байна шүү дээ.
-Дэлхийд томоохонд тооцогдох музейд ажиллаж буйн хувьд Монголын музейнүүдэд хэрэгжүүлж болохуйц санаа сэдлүүд олонтаа төрдөг болов уу. Танай хүрээлэнгийн ажилд ч музейн чиглэл чухал байр суурьтай. Тэгвэл энэ чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Манай Монгол олдвороор баялаг ч судалдаг хүн нь дэндүү цөөн. Үлэг гүрвэлийн өлгий нутаг атлаа палеонтологи гэж юу болохыг мэдэхгүй, энэ тухай сонсоогүй хүмүүс ч бий. Энэ салбарт олдвор хамгийн чухал. Үлдэгдэл яснууд олдоно уу гэхээс том эсвэл бүтэн яс олдох нь ховор бөгөөд маш үнэт зүйлд тооцогдоно. Тэгвэл Монголоос олдсон яснуудын хадгалалт сайны дээр бүтнээрээ олдох магадлал өндөр.
Харин тэдгээрийг ихэнх тохиолдолд гадаадынхан л судалж байна. 1920-иод оны Эндрюсийн экспедицийн дараа ч гадны баг ирж, малтлага явуулахад гарсан олдворуудыг судлуулахаар гадагш гаргасан. Тэдний ихэнх нь одоо ч гадны музей, эрдэм шинжилгээний байгууллагуудад бий. Энэ нөхцөлд бид хэрхэн олдвороо авч үлдэж, тэрийгээ судлах хүмүүсээ бэлтгэх вэ гэдэг асуудал ургаж гарна.
Тиймээс манай хүрээлэн Монтанагийн их сургууль, Монтана дахь “Museum of the Rockies”-тэй хамтран судлаачдыг бэлтгэж байгаа. 2009 оноос эхлэн хот, хөдөөгийн хүүхдүүдэд танин мэдэхүйн хөтөлбөр явуулж байна. Музейн ажилтнуудыг хамруулсан сургалт зохион байгуулж, оюутнуудыг дадлагажуулж байна.
Хууль бусаар гарсан олдвор, соёлын үнэт зүйлсийг эргүүлж авчрах боломж байгаа ч сэтгэл тавих хүн ер алга
Одоогийн байдлаар Монголын зургаан оюутанд магистрын тэтгэлэг өгснөөс бүгд сургуулиа амжилттай дүүргэлээ. Мөн Харвардын их сургууль, Монтанагийн их сургуульд нэг, нэг оюутан сургаж байна.
Энэ мэтчилэн цаашдын боловсон хүчнээ бэлтгэсээр байгаа. Бидний хамгийн том зорилго бол Монголд зориулалтын сайн музей байгуулах юм. Байшингүй л болохоос үйл ажиллагаа бэлтгэж, явуулсаар байна.
-Төрөөс Үлэг гүрвэлийн музей байгуулсан. Тэгэхээр та тэдний ажлыг хангалтгүй гэж үзэж байна уу. Нөгөө талаас энэ музейн эхлэл болсон Тарбозавр Батаар түүхийн олдворын үнэ цэнийг монголчуудад таниулж чадсан ч улс төрийн сурталчилгаа мэтээр ойлгосон хүмүүс ч бий. Та анх илрүүлсэн хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Бүгд хаана хаанаа их ажил болгон авчирсан ч улс төрийн сурталчилгаа болоод дууслаа. Ердөө л улс нэг музей байгуулсан нэр төдий ажил болсон мэт анзаарагдаж байна.
Ганц Тарбозавр Батаар төдийгүй өөр олдвор, соёлын үнэт зүйлс ч хилийн чанадад бий. Тэднийг нутагтаа эргүүлж авчрах бүрэн боломж байгаа ч сэтгэл тавих хүн ер алга. Манай салбарын олдворуудыг эх оронд нь авчирлаа гэхэд хадгалах газар ч байхгүй.
Музейн үзмэр, тэр дундаа палеонтологийн олдворт зориулалтын тусгай байр байшин хамгийн чухал байдаг. Гэтэл хуучин Лениний музейн барилга бол үлэг гүрвэлийн яс хадгалах зориулалтын газар огт биш. Үлэг гүрвэлийн музей байгуулж, палеонтологийг хөгжүүлье гэвэл наад зах нь зориулалтын байшин барих хэрэгтэй. Үйл ажиллагаа, хууль эрхзүй, хүмүүсээ чадавхжуулахын хувьд ч асуудал их байна.
-Та уг музейн дэд захирлаар хэсэг хугацаанд ажилласан. Яагаад тийм хурдан гарчихсан юм бэ?
-Ний нуугүй хэлэхэд улс төрийн оролцоо дэндүү их байсан. Намын асуудал орж ирдэг, ажил намаар явдаг нь Монголд бүх салбарт байгаа нь харамсалтай. Хэн нэгний эрх ашиг л явж байдаг. Гэтэл энэ нөхцөлд би ганцаараа ажиллах гэж зүтгэсэн ч эрх мэдэлгүй хойно, өөрчлөлт гарч чадахгүй шүү дээ.
Ийм нөхцөл байдал өөрчлөгдөж байж л цааш хөгжинө. Харин одоогоор хүрээлэнгээрээ дамжуулан өөрийн чадах зүйлийнхээ төлөө зүтгэж байна.
Б.Эгшиглэн