УИХ-ын нэгдсэн хуралдаан хуваарь ёсоор үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд мэдээлэл өглөө. Тэрээр төрийн өндөр албан тушаалтнуудын энэ оны сүүлийн гурван сарын цалинг бууруулан, ирэх жил олон агентлагийг татан буулгах болсноо тайлбарлав.
Мөн нефтийн үнэ гадаад зах зээлийг даган савлах нь бидэнд ашиггүй, тогтвортой байх нь л чухал. Гадаад зах зээлд шатахууны үнэ буурлаа гээд бидэнд нөлөөлдөггүй. Үнэ дагаад буурдагггүй. Одоо шатахууны үнэ дэлхий даяар буурсан тул манай компаниуд ашигтай ажиллаж байна. Иймд шатахуун, шатах тослох материалаас авах татварыг нэмэхээр шийдвэрлэлээ гэсэн юм.
Гадаад зах зээлд үнэ өндөр байхад бид татвараа тэглэж хүртэл дэмжиж байсан. НИК-ийг хувьчилснаар бид шатахууны үнийг дийлэхээ болсон шүү дээ.
Баруун аймгуудад шатахууны үнэ өндөр байгааг УИХ-ын зарим гишүүд шүүмжлэв. Үүнд Уул уурхайн сайд Р.Жигжид хариулахдаа “Энэ оны нэгдүгээр сараас шатахуун импортлогч ААН-үүдэд төрөөс өгдөг урамшууллыг бууруулсан тул тэд зах зээлийн зарчмаараа ажиллаж байна гэсэн үг. Үнэ тогтоох үйл ажиллагаанд салбарын яам оролцох нь Өрсөлдөөний тухай хуульд хориотой. Жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнэ литр тутамдаа нийслэлд болон ойр орчмын аймагт 60 төгрөгөөр буурсан” гэсэн юм.
Харин МАН-ын гишүүд тэгвэл шатахуун оруулж ирж буй боомтуудад өөр өөр татар ноогдуул гэсэн шаардлага тавьлаа. Учир нь баруун аймгуудад шатахууны үнэ төвийн болон зүүн бүсээс харьцангуй үнэтэй байдаг аж.
Сангийн сайд Б.Болор-Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурсан байтал харамсалтай нь манай компаниуд үнээ бууруулахгүй байна. Гадаад зах зээлд үнэ өндөр байхад бид татвараа тэглэж хүртэл дэмжиж байсан. НИК-ийг хувьчилснаар бид шатахууны үнийг дийлэхээ болсон шүү дээ.
УИХ-ын Ц.Баярсайхан бүх тендерийг нэгдүгээр сард зарлаж дуусгадаг болох санал гаргалаа.