БНХАУ олон улсын төлбөр тооцооны системээ /CIPS/ өчигдөр /10.08/ албан ёсоор нэвтрүүлсэн талаар Xinhua мэдээллээ. Энэхүү үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ Шанхай хотод болсон байна.
"Хятадын засгийн газар олон улсын төлбөр тооцооны өөрийн системээ нэвтрүүлснээр олон улсын тавцанд юанийн хэрэглээг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх, Хятадын компаниуд дэлхийн зах зээлд гарах гарцыг нээж өгөх олон ач холбогдолтой" гэж Хятадын Ардын банкны орлогч дарга Фань Ифэй хэлсэн байна.
Юанийг олон улсын хэмжээний валют болгох үйл явц сүүлийн зургаан жилийн нүүрийг үзэж байгаа аж. Энэ оны дөрөвдүгээр сард болсон Олон улсын валютын сангийн /ОУВС/ хаврын ээлжит уулзалтаар юанийг дэлхийн нөөц валют болгох асуудлыг хэлэлцсэн нь юань олон улсын валют болоход ойртож буйн дохио болов уу.
ОУВС таван жил тутамд зээлжих тусгай эрхийн сагсаа шинэчилж, шинээр валют оруулах эсэхийг гишүүн орнуудын 70 хувийн санал авсан тохиолдолд зөвшөөрч баталдаг байна. ОУВС-гийн зээлжих тусгай эрхийг бүрдүүлдэг сагсаа шинэчлэхийн тулд дэлхийн гадаад худалдаанд эзлэх байр суурь, дэлхийн гадаад валютын урсгалд эзлэх байр суурь гэсэн хоёр шаардлагыг тавьдаг юм.
Дэлхийн худалдааны байгууллагын 2014 оны мэдээгээр Хятад улс дэлхийн нийт экспортын 12.4 хувийг эзэлж, эхний шалгуураа тун төвөггүй хангажээ. Харин хоёр дахь шалгуурыг хангахын тулд юань дэлхийн гадаад худалдааны төлбөр тооцоонд чөлөөтэй ашиглагддаг, бусад чөлөөт валютад асуудалгүй хөрвөдөг байх ёстой аж.
Үүний тулд Хятадын төв банк хил хоорондын хөрөнгө оруулалтыг дэмжих, төлбөрийн тэнцлийн хөрөнгө, санхүүгийн дансаар орж гардаг валютын урсгалыг илүү чөлөөтэй болгох, валютын гүйлгээнд тавьдаг хяналт зохицуулалтаа өөрчилж, илүү энгийн бөгөөд ил тод болгох эрх зүйн зохицуулалт хийх зэрэг арга хэмжээ авч эхэлжээ.
Түүнчлэн Хятадын төв банк бусад орнуудын төв банктай үндэсний мөнгөн тэмдэгт харилцан солилцох своп хэлцэл байгуулж, гадаад худалдаанд үндэсний мөнгөн тэмдэгтийг түлхүү ашиглах болсон. Ийнхүү Хятадын юань олон улсын мөнгөн тэмдэгт болоход ойртсоор байна.
Эх сурвалж: Reuters